Есөн настай Ч.Дашпунцаг Азийн аварга боллоо

Узбекстан улсад болсон Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон есөн настай Чойдорын Дашпунцаг Ази тивийн аварга болжээ. Ч.Дашпунцагийн тэмцээнд оролцох замын зардалд нэг сая төгрөг дутаж, Монголынхоо ард түмнээс тусламж гуйж байсан. Тухайн үед хүүд сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж мөнгө хандивласнаар тэмцээнд явах боломжтой болж байсан юм. Одоогоор Монголын даамын холбооныхон эх орондоо ирээгүй байна. Монголын даамын холбооны зүгээс тамирчдыг зохион байгуулж тэмцээнд авч явах үүрэг хүлээсэн ч замын зардлыг нь тамирчид хувиасаа гаргажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.110.101)

    2015-05-06

    яасан мундаг хүү вэ, цаашид улам их амжилт гаргахыг хүсье, дэмжлэг үзүүлсэн хүмүүст нь бас талархал илэрхиййлье.