Берлиний дэлгүүрүүдэд гадилын оронд кокаин хүргэжээ
- 2015-05-06
- Дэлхий
- 0
Берлинд хямд хүнсний бүтээгдүүн борлуулдаг “Aldi” сүлжээ дэлгүүрт Колумб улсаас ирсэн гадил жимсэн дунд мансууруулах бодис илэрсэн байна. Дэлгүүрт ирсэн жимсэн дотроос нийт 386 кг кокаин илрүүлснийг Германы “Sьddeutsche Zeitung” сонинд дурдсан аж. Хууль тогтоох байгууллагынхан ачааны эзнийг нь тогтоохоор ажиллаж байгааг мэдээлжээ. Энэ нь хар тамхины наймаачдын ачаа төөрч, дэлгүүрт хүргэсэн анхны тохиолдол биш юм. Тухайлбал, өнгөрсөн онд Берлинд гадил жимсний хайрцагнуудаас нийт 140 кг ууталсан хар тамхи илрүүлж байв.
Сэтгэгдэл (0)