HP-ийн удирдагч асан АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөнө

Hewlett-Packard компанийн гүйцэтгэх захирал асан Карли Фиорина АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаа нэр дэвшихээр болсноо зарлажээ. Нэр дэвшигч“Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Би эдийн засаг хэрхэн ажилладгийг сайн мэддэг болохоор өөрийгөө хамгийн сайн тохирох хүн гэж боддог” гэжээ. Карли Фиорина өмнө нь төрийн алба хашиж байгаагүйгээс гадна санал асуулгаас үзэхэд намынхаа нэр дэвшигчдээс сүүл мушгиж яваа гэнэ. Карли Фиорина нь Бүгд найрамдах намаас нэр дэвшихээ зарлаад буй цорын ганц эмэгтэй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dfsd (112.72.13.207)

    2015-05-07

    ds