Малайз цагаачдыг тэнгисээс аврахаар боллоо

 

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак тус улс Андаманы тэнгист байгаа цагаачдыг илрүүлэх, аврах ажлыг зохион байгуулж, тэдэнд хүмүүнлэгийн тусламж олгохоор болсныг мэдэгджээ. Үүнээс гадна Малайз, Индонезийн эрх баригчид гол төлөв Бангладеш, Мьянмараас гаралтай цагаачдад түр зуур хоргодох байр гаргаж өгөхөөр өмнө нь тохиролцсон байна. Хоёр орны эрх баригчид урт зам туулж ирсэн цагаачдыг нутагтаа нэвтрүүлэхээс татгалзаж байснаас жижиг завинд сууж, тэнгист удсанаас ядарч туйлдсан олон хүн амь насаа алдаж байв. Малайз, Индонезийн Гадаад хэргийн сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхээр Мьянмар улсад уулзах зуур 7000 гаруй цагаач хаашаа явахаа мэдэхгүй задгай тэнгист хөвж буйг“БиБиСи” агентлагаас мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)