“Дэлхийн цэцэгс” үзэсгэлэнд II Елизабета зочилжээ

 

Лондон хотын Челси дүүрэгт жил бүр зохиодог “Дэлхийн цэцэгс” олон улсын үзэсгэлэн худалдаа эхэллээ. Энэхүү үзэсгэлэн худалдааг Хатан хааны цэцэрлэгжилтийн хүрээлэн 102 дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Их Британийн хатан хаан II Елизабета, хунтайж Чарльз, Гарри, гүнж Беатрис нар оролцжээ. “Дэлхийн цэцэгс” үзэсгэлэнд Голланд, Тайланд, Япон, Өмнөд Солонгос, Гаити, Австрали зэрэг улсын цэцэрлэгчид оролцож, шинээр гарган авсан цэцгээ танилцуулж байгаа аж. Энэ жил 165 мянган хүн цэцгийн үзэсгэлэнд зочлох тасалбар худалдан авчээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)