2015 оны технологийн онцлох дэвшил

 

Хүний тархитай ижил бүтэцтэй компьютерын чип, байгальд хор хөнөөлгүй, цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл гээд олон дэвшилтэт технологийн дээжийг энэ жил хүн төрөлхтөнд танилцуулах гэж байна. Эдгээр технологи нь шинжлэх ухаанд нээлт болсноос гадна дэлхийн дулаарал, байгалийн сүйрлийн эсрэг сөрөн зогсоход нөлөөлнө гэж үзжээ.

 

 Альтернатив тээврийн хэрэгсэл

 

Автомашин үйлдвэрлэгчид шатахуунаар бус цахилгаан, нүүрстөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгсэл зохион бүтээх технологийг олон жилийн турш эрэлхийлсэн билээ. Тэдний зорилго удахгүй биеллээ олох гэж байна. Шатахуун ашигладаггүй байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг авто инженерүүд “Альтернатив” хэмээн тодотгожээ. Байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл нь цэнэгээ богино хугацаанд буюу 50-80 километр зайд барьдаг учраас хүний хэрэглээнд тэр бүр нийцдэггүй байв. Энэхүү хүндрэлийг шийдвэрлэж нэг цэнэглэлтээр 650 километр зам туулахаар сайжруулжээ. Тээврийн хэрэгслийг зай хураагуурын багтаамжаас нь хамаарч 5-12 цаг цэнэглэдэг байна.

 

Роботехникийн дэвшил

 

Роботыг эсэргүүцэгчдийн тоо олон ч роботехник хурдацтай хөгжиж буй салбарын нэг юм. Төмөр биетүүд хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон ба 2015 онд энэ салбар байгальд ээлтэй роботуудаар бүл нэмэх нь. Тэр ч байтугай“ухаантай” роботыг зохион бүтээх төслийг хэрэгжүүлж, хиймэл оюун ухаант роботуудыг үйлдвэрлэх ажээ. Тэдгээр робот нь шатар тоглох, бодлого бодох зэрэг оюуны үйлдэл хийх чадвартай гэнэ. Японд роботууд сувилагч нарын үүрэг гүйцэтгэж өвчтөнд тусалж, асрах үйлчилгээ үзүүлж байна. Цаг хугацаа шаардсан, эсвэл нарийн ажлуудыг хийж гүйцэтгэх тусгай программ бүхий роботуудыг “Dexter Bot”, “Baxter” бас“LBR iiwa” зэрэг компани бүтээх болжээ.

 

Хуванцар сав боловсруулах технологи

 

Хэрэглэсэн хуванцар сав хогийн цэг дээр хөглөрдөг үе өнгөрчээ. Хуванцрыг дахин боловсруулж тоглоом, микросхем, чип үйлдвэрлэж эхэлжээ. Мөн гар утасны үйлдвэрлэлээс сансрын салбарт хүртэл дахин боловсруулсан хуванцрыг анхдагч түүхий эдийн адил ашиглах боломжтой юм. Хуванцрыг 2025 он гэхэд 100 хувь ашигладаг болно гэсэн судалгааг АНУ-ын эрдэмтэд дэвшүүлжээ.

 

Генетикийн аргаар удамшлын генийг өөрчилнө

 

Генийн инженерчлэл ургамлын генетик кодыг өөрчлөөд зогсохгүй хүний ДНК-г засварлах хэмжээнд хүртлээ хөгжжээ. ДНК дахь удамшлын өвчин, хорт хавдар, согогийг генетикийн аргаар засварлах боломжтой юм. Тухайлбал, хараа, сонсголын согогийг хадгалж байсан генийг илрүүлж засварлахаас гадна өндөр нам зэрэг удамшлын шинжтэй мэдээлэл агуулсныг нь ч засварлах боломжтой ажээ.

 

Нано хувцас 

 

Нанотехнологи гэдэг нэр томьёог Токиогийн шинжлэх ухааны их сургуулийн профессор Норио Танигучи 1974 онд анх хэрэглэжээ. Тэрбээ р“Аливаа материалын атом, эсвэл молекулыг нэг бүрчлэн боловсруулж, салгаж, нийлүүлж, деформацлах боломжийг нано технологи гэнэ” хэмээн тайлбарласан байдаг. Японы эрдэмтний 40 жилийн өмнө боловсруулсан технологи загварын салбарт ноёлох цаг нь иржээ. Дулаан алддаггүй, хөлддөггүй, нордоггүй, галд тэсвэртэй зэрэг нано материалын давуу талыг ашиглаж ажлын болон дүрэмт хувцасны үйлдвэрлэлд ашигладаг болсон. Харин энэ жилээс эхлэн хүний өдөр тутмын хувцсыг нано материалаар үйлдвэрлэж эхэлжээ.

 

Хиймэл оюун ухааны хөгжил

 

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж чаддаг программ хангамжийн төгс шийдэл юм. Бид хиймэл оюуныг роботоор төсөөлдөг. Гэхдээ орчин цагийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомнууд нь хиймэл оюун ухааны тод жишээ юм. Хиймэл оюунд байвал зохих дараахь чадварыг бий болгохоор эрдэмтэд хичээн ажиллаж байна. Үүнд, өөртөө дүн, шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх. Өөрийн алдааг олж засварладаг болох. Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх болно. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай гэж олон хүн үздэг. “Компьютер бидний ажлыг хөнгөвчилдөг боловч супер-оюун ухааныг эзэмшиж чадахгүй. Хэрэв бид зөв удирдаж чадвал бүх зүйл хэвийн байх болно. Харин хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сэтгэл түгшээх гол асуудал болтлоо хөгжинө” гэж хиймэл оюун ухааны хөгжлийг эсэргүүцэгчид үздэг. Хиймэл оюун ухаан системтэйгээр хөгжиж байгаа нь хүн төрөлхтөнд аюул учруулж байна гэж Хокинг урьд нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр хүнийг давж гарах чадвартай машинуудыг бүтээхэд тун ойрхон байгаад түгшиж байна гэдгээ илэрхийлжээ.

 

3D хэвлэгч 

 

3D буюу гурван хэмжээст хэвлэгчийг 1984 онд зохион бүтээжээ. Ямарваа зүйл бүтээхэд бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, хэрэглэж буй арга зэргээс шалтгаалан хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжилдэг бол3D хэвлэгчээр энэ хугацааг хэдхэн цаг болгон бууруулах боломжтой юм. Мөн цутгах зэрэг уламжлалт аргаар их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардлыг хэмнэдэг байна. Сүүлийн үед3D хэвлэгчээр төмөр, хуванцар, керамик зэрэг бүх төрлийн материалаар хийсэн бүтээгдэхүүнийг технологийн салбаруудад турших болжээ.

 

Хүний тархийг дуурайлгасан чип

 

Компьютерын чипийг хүний тархины бүтэцтэй адилхан загвараар бүтээжээ. Энэхүү чипийг АНУ-ын Колумбын их сургуу лийн профессор, био болон цахилгааны инженер Кен Шепардын ахалсан судалгааны багийнхан зохиожээ. Уг чипний давуу тал нь вирус, гаднын халдлагад өртөхгүй давхар хам гаалалтын системтэй ажээ. Шинэ бү тээлийг ухаалаг гар утас, таблет зэрэг бүтээг дэхүүнээрээ зах зээлд өрсөлдөгч томоохон компаниуд тун удахгүй хэрэглэж эхлэх ажээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)