Нисэх хүчний хөгжлийн сүүлийн 10 жилийн түүхэн товчоо

 


1925 оны тавдугаар сарын 25-нд Ю-13 хэмээх зургаан хүний суудалтай тээврийн 


нисэх онгоцыг онгоцны дарга ЗХУ-ын нисгэгч А.А.Лапин, хоёрдугаар нисгэгч А.В.Соловьев, штурман Борисов, механикч К.Зайцев нар жолоодон ирж, Консулын дэнжид газардсанаар манай улсын нисэх хүчний түүх эхэлжээ. Энэ үеэс хойш тавдугаар сарын 25-ныг нисэх хүчний ойн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

 

 

2006 онд

 

Олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэх 11 агаарын хаалга, 7 замтай байсан бол өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх бодлогыг ИНЕГ-аас цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 2010 оны 10 дугаар сар гэхэд Монгол Улс агаарын 15 хаалга, 11 замаар олон улсын агаарын хөлгүүдийг нэвтрэн өнгөрүүлэх болсон юм. 
 

 

2007 он

 

Хүртэл нислэгийн хөдөлгөөнийг багийн илтгэлээр сонсох буюу процедурын удирдлагаар удирдаж байсан бол 2008 оноос нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд радиолокатор суурилуулах ажлыг хэрэгжүүлж эхлэв. 
 

 

2008 онд

 

Япон улстай Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хэлэлцээр байгууллаа. 
 

 

2009-2011 онд

 

Япон улсын зөвлөх компани Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын зургийг боловсруулжээ. 
 

 

2010 он

 

Иргэний нисэхийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор 2010 оноос өндрийн босоо цуваачлалыг багасгаж, агаарын зайн багтаамжийг ихэсгэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн юм. 
 

 

2010 оны 04 дүгээр сард

 

ОХУ-ын Горно-Алтайск хотын ойролцоо хоёр орны Эрэн хайх, авран туслах хамтарсан сургуулилтыг хийж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавигддаг зөвлөмж, шаардлагын хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажилллагаа эрхэлдэг байгууллагуудын хамтын ажиллагааны хувьд томоохон алхам болов. 
 

 

2010 онд

 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагааны аудит шалгалтад Монгол Улс амжилттай хамрагдаж, дэлхийд 11, азид 3-т жагссан байна. 
 

 

2013 онд

 

Нийт нислэгийн тоо анх удаа 100 мянга давж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 1.1 саяд хүрчээ.
 

2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргав. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэж үзэж агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх гол зорилго болгон энэхүү баримт бичгийг батлан гаргажээ. 
 

-“МИАТ” ТӨХК-д 2012 онд 90 бүлэг 900 гаруй асуулгаар агаарын тээврийн үйлчилгээний зэрэглэл тогтоох аудит хийж, 2013 оны нэгдүгээр сард олон улсад “МИАТ” компани бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа агаарын тээврийн “3” одны болзол хангасан байна.
 

-2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр энэхүү бодлогын баримт бичигт заасны дагуу “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгов. 
 

-2013 оны тавдугаар сарын 15-нд Монгол Улс анхны өөрийн өмчлөлийн Боинг 767-300 ER загварын агаарын хөлөгтэй боллоо. МИАТ компани хагас зуун жилийн түүхэндээ анх удаа өөрийн онгоцыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Боинг үйлдвэрт захиалан хийлгэж, Боинг 767-300 ER агаарын хөлгийг өдөр эх орондоо авч ирсэн юм. 
 

-Иргэдийн гадаадад зорчих урсгал нэмэгдэж байгаатай уялдуулан иргэний агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж, 2013 онд Улаанбаатар-Шанхай, Улаанбаатар-Бангкок, Улаанбаатар-Эрээн чиглэлд олон улсын нислэгийг шинээр нээж, дотоодын авиа компаниудаар нислэг гүйцэтгүүлж эхлэлээ.
 

-2013 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн БНХАУ-ын Шанхай хот руу “Хүннү эйр” компани шууд нислэг хийж эхлэв. Өмнөд хөршийн тэргүүлэгч хөгжилтэй тус хотыг алба, амины хэргээр зорьсон гадаад, дотоодын зорчигчдод энэхүү шууд нислэг нь цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн чухал чиглэл болсон юм.
 

-Дараа нь манай улсын иргэдийн худалдаа арилжааны гол бүс болсон БНХАУ-ын Эрээн хот руу “МИАТ” компани долоо хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гарагуудад нислэг үйлдэж эхлэлээ. Судалгаагаар жилд давхардсан тоогоор 2.2 сая монголчууд Эрээнд зорчдог ба шууд нислэг хийх болсон нь иргэдэд цаг хугацаа хэмнэх ач холбогдолтойн зэрэгцээ хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх үр дүнтэй юм. 
 

-2013 оны зургаадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн “Хүннү Эйр” компани долоо хоног бүрийн Ням гарагт Тайландын Вант улсын нийслэл Бангкок хот руу тогтмол аяллын нислэг үйлдэж эхэллээ. Сүүлийн үед Монгол Улсын иргэд аялал жуулчлал, алба амины ажил болон эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор тус улсад ихээр аялах болжээ.
 

-2013 оны долоодугаар сард Үндэсний их баяр наадмын өмнөхөн хуралдсан Засгийн газрын хуралдаанаас үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэх мэт төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд төсвийн болон байгууллагынхаа зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зорчих тохиолдолд “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр зорчиж байхыг үүрэг болгожээ. Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгож, шинээр агаарын хөлөг худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тус компанийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж ажиллаж байгаагийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ байсан юм. 
 

-ИНЕГ-ын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын олон улсын ирэгчдийн танхимд өмнөхөөсөө хоёр дахин хурдтай ачаа тээшний шинэ дамжуулагчийг ашиглалтад орууллаа. Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet Loop(27)” маркийн энэхүү ачаа тээшний дамжуулагч нь 40 метр болон 60 метр гэсэн тусдаа бие даан ажиллах боломжтой хоёр хэсгээс бүрдэх бөгөөд өмнө нь ашиглагдаж байсан ачаа тээшний дамжуулагчаас даруй 50 метрээр урт. Мөн ачаа тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэж, зорчигчдын тээшийг хүлээлгэдэг хүндрэлийг багасгах, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх чухал ач холбогдолтой. Тус буудалд олон улсын чиглэлээс хоёр болон түүнээс дээш нислэг давхцан буух үед зорчигчид тээшээ авахдаа 55 минутаас нэг цаг 30 минут хүлээх тохиолдол гардаг байсан бол ийнхүү өргөтгөж хоёр танхимын туузан дамжуургыг зэрэг ашиглах болсноор тээшээ 30-40 минутын хугацаанд хүлээн авах боломжтой болсон юм.
 

-2013 оны тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн “Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон Мицубиши-Чиёда түншлэл хооронд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-нд гарын үсэг зурж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд барих Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажил гараанаас гарлаа.
 

-2013 онд зургаадугаар сарын 12-нд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартад нийцсэн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд эхлүүлэв. Гэрээнд заасан ёсоор Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг нийт 43 сарын хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр хүлээлгэн өгөх юм. 
 

 

2014 он


-2014 оны тавдугаар сарын 10-нд Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нисэх онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн “Боинг 737-800” агаарын хөлгөө эх орондоо авч ирсэн юм. Тус компани 2013 онд алсын зайн нислэг үйлдэх боломжтой, том оврын “Б767-300” агаарын хөлөг худалдан авсан ойн дээрээ дахин дунд зайны, шинэ “Б737-800” онгоцыг үйл ажиллагааны түрээсээр авчээ. Чингис хааны ач хүү, Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюгийн нэрээ нэрлэсэн энэхүү шинэ агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай ба “Боинг” компаниас хамгийн сүүлд гаргасан хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр өнгийн лед гэрлийн дотоод засалтай, зорчигчид өөрийн орны болон дэлхийн дуу хөгжим, киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэж, сонсох боломжтой, сүүлийн үеийн тохилог онгоц юм. 
 

-2014 оны тавдугаар сарын 12-нд “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-д ИНЕГ аман хүзүүдлээ. Шилдэг есөн агентлаг шалгаруулах тус аянд 27 агентлаг оролцож, аяны хугацаанд Засгийн газрын бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд таниулан, иргэдээс нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авч дүгнэжээ.
 

-2014 оны тавдугаар сарын 22-нд Иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвэйз" компани үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ. Компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсон байна. 
 

-2014 оны долоодугаар сарын 19-нөөс нислэгийн шинэ чиглэл нээж ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж эхлэв.
 

-2014 оны есдүгээр сарын 20-ноос Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Сингапурын чиглэлд нислэг үйлдэж эхэллээ. 
 

-2014 оны сүүлээр манай улсын иргэний нисэхийн мэргэжилтнүүд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Иргэний нисэхийн байгууллагын хүсэлтээр тус улсын нисэх буудлуудад ажиллаад иржээ.
 

 

2015 он

 


-2015 оны нэгдүгээр сарын 09-нд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан тушаал гаргалаа. Сайдын тушаалаар өмнө нь Тэргүүн дэд дарга, Дэд даргатай байсан ИНЕГ нэг орлогч даргатай байх бөгөөд зарим газар хэлтсүүдийг үүрэг, чиглэлийн дагуу нэгтгэсэн байна. Тухайлбал, Захиргаа удирдлагын газар, Тамгын газрыг нэгтгэж, Захиргаа, хүний нөөц, тамгын газар болгосон бол, хууль дүрмийн чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэсэн Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар гэж байгуулахаар болжээ. 
 

-2015 оны гуравдугаар сарын 16-нд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. ИНЕГ-аас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагыг 2012 оны наймдугаар сараас нэвтрүүлсэн нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх, агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ажил болсон. Түүний дараагийн алхам болох агаарын хөлөг хоорондын зайчлалыг багасгах энэ удаагийн ажил нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.
 

-2015 оны дөрөвдүгээр сарын 17-нд ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын шинэ бэлгэдэл, түүнийг хэрэглэх журмыг баталлаа. Манай улсын нисэх хүчин үүсч байгуулагдсан цагаасаа алтан соёмбо, хос далавчийг бэлгэдэл болгосоор ирсэн түүхэн уламжлалтай. Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн түүхт ой тохиох гэж байгаатай холбогдуулан иргэний нисэхийн салбарын цог хийморь, уламжлалыг хадгалсан шинэ бэлгэдлийг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Ц.Эрдэнэбилэг санал болгож, ИНЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталсан байна. Зохиогч энэхүү шинэ бэлгэдлээ 90 жилийн түүхэн хугацааны уламжлалыг илэрхийлсэн, олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын бэлгэдлийн ерөнхий чиг хандлагатай нийцсэн, агентлагийн эрхэлсэн ажлын онцлогийг шууд оновчтой илэрхийлсэн гэж үзжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (208.54.44.229)

    2015-05-26

    Ajil yyrgee bielyylj yavaad altan amia aldsan nisgegch, niseh ekipajihniig dursahgui ungurch bolohgui sanagdah yu,

  • БАТАА (202.21.106.130)

    2015-05-25

    ХОРИН ТАВАН ОНД БАЙГУУЛАГДСАНААСАА ХОЙШ. ОЛОН УЕИЙН ИХ ОЛОН. ХУМУУСИЙН ХУЧ ХОДОЛМОРООР ЭНЭ 2006 ОНООС ХОЙШИХ ТАНЫ БАХАРХАЖ БУЙ АМЖИЛТАНД ХУРСИЙМ ШУУ. ОМНОХ УЕИЙН БИДНИЙ. ХОДОЛМОРООР БУТЭЖ ХОЛС ШИНГЭСЭН БУЯНТ УХААГГИЙН ДЭНЖИД. АЖИЛЖ МОНГОЛ УЛС ТИВ ДЭЛХИЙД МОРОО ГАРГАЖ НЭРЭЭ ДУУРСГАЖ. ХИЙЖ БУТЭЭЖ ЯВСАН АХМАДУУДААСАА. АСУУЖ. ТУУХЭЭ БУРЭН БУТЭН ДУРСАХ ОДОР БОЛ ЭНЭ. ОЙН БАЯРЫН ОДОР БАЙХ ЕСТОЙ ЮМ