Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд өнөөдөр маэгаширагийн 6-с барилдаж буй Аойяматайг давж, 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв. Энэ өдөр их аварга Хакүхо Харүмафүжид унаснаар нэмэлт барилдаан гараагүй юм. Харүмафүжи ийнхүү залуу дүүгээ эзэн хааны цомыг авахад туслав.

Башёгийн 14 дэх өдөр буюу өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатод ялагдсан бол Тэрүнофүжи сэкивакэ Миёогирюүг давснаар тэд адил 11 даваатай болоод байсан юм. Хоёр бөхийн хувьд хоёул өнөөдөр учраагаа давах бол нэмэлт барилдаан гарах байлаа. Гэвч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давж, Хакүхо Харүмафүжид унаснаар түрүү бөх нэмэлт барилдаангүйгээр тодров.

Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаж байна. Энэ жил 24 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан.

Өнгөрсөн гуравдугаар сарын башёд Хакүхогийн араас хоёр унаатай нэхэж явсан бөх бол Ичиножёо. Тэрээр мөн л сүүлийн өдрийг хүлээж байсан юм. Учир нь 15 дахь өдөр сэкивакэ Ичиножёо озэки Гоёодогоор 13 дахь даваагаа авсан. Улмаар Хакүхо Харүмафүжид унавал тэдний хооронд нэмэлт барилдаан гарах учиртай. Гэвч ёкозүна Хакүхо Харүмафүжиг давснаар Эзэн хааны цомыг 34 дэх удаагаа өргөсөн юм.

Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг эхлэхээс өмнө өнөөдөр сүмо бөхийн шүүгч нарын зөвлөл хуралдаад Ичиножёог энэхүү башёд түрүүлэх юм бол озэки цол олгохыг дэмжинэ гэжээ. Түүнд озэки цол олгохыг тавдугаар сарын 27-д болох сүмо бөхийн холбооны захирлуудын хурлаар шийдвэрлэх аж.

Макүүчи:

Ёкозүна Хакүхо 11-4

Ёкозүна Харүмафүжи 11-4

Озэки Кисэносато 11-4

Озэки Котошёогикү 6-9

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-3

Комүсүби Ичиножёо А.Ичинноров 8-7

Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9

Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 9-6

Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 2-13

Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-7

Дээд зиндаанаас гадна бусад зиндаанд монголын бөхчүүд амжилттай барилдлаа. Жюүрёод Кагамио Б.Нанжид 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, ирэх долдугаар сарын башёд дээд зиндаанд барилдахаар болов.

Жюүрёо:

Токитэнкү А.Хүчитбаатар 10-5

Сэйро А.Өнөболд 8-7

Асасэкирюү Б.Дашням 7-8

Кагамио Б.Нанжид 12-3

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (119.40.102.74)

    2015-05-26

    Юун Ичиножо вэ. Ган-Эрдэнэ гээд зөв бичиж байснаа эргүүтээд Ичиножо болоод явчлаа. мэддэггүй юм бол зөв бичсэн хүний юм хуулаад тавьчихаач. энэ мэдээг нь хянадаг хүн гэж байдаггүй юм уу.