Нэрт математикч Жон Нэш авто машины ослоор таалал төгсчээ

Алдарт математикч Жон Нэш болон түүний эхнэр Алисия Нэш нар Нью-Жерсид авто машины ослоор амь үрэгдсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Жон Нэш шугаман бус хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийн ажлаараа Абелийн шагнал хүртэн Норвегиос буцаж явсан байна. Тэдний сууж явсан таксиний жолооч хяналтаа алдсанаар уг осол болжээ. Хосууд газар дээрээ амь үрэгдэж, Жон Нэш 86 насандаа, түүний эхнэр 82 насандаа ийнхүү таалал төгслөө.

 

Жон Нэш Принстон Их сургуулийн математикийн профессор бөгөөд 1994 онд Нэшийн тэнцэтгэлээрээ Нобелийн шагнал хүртэж байсан. Тэрээр параной шизофрейн өвчний улмаас удаан хугацаанд шаналж, үүнтэйгээ тэмцсээр ирсэн.

 

1998 онд зохиолч Сильвиа Назар түүний намтраар “A Beautiful Mind” нэртэй номыг бичсэн бөгөөд уг номоор ижил нэрт кино бүтээгдсэн билээ. Кино нь зохиолоосоо илүү нэр алдарт хүрч дэлхийн шилдэг 100 киноны жагсаалтыг тэргүүлдэг юм.

 

 

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)