Хүүхдийн баярт зориулсан хамгийн том бэлэг “Гайхамшигтай аялал”

 

Бага нас гэдэг хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй, баяр баясгалан, гэгээлэг бүхнээр дүүрэн өнгөрдөг. Ээж аавтайгаа хүүхдийн баяраар очсон газар, үзсэн бүхэн сэтгэлд насан туршид тод санагдан үлдэх нь олон байдаг шүү дээ. Бяцхан үрсээ инээд хөөрөөр бялхаж, хайртай үлгэрийн баатруудтай нь уулзуулж, тэднийг аз жаргалтай байлгана гэдэг эцэг эхийн хамгийн том баяр баясал мөнөөс мөн. Жил бүрийн хүүхдийн баяр сайхан болдог. Гэхдээ заримдаа сонголтоос уу аль эсвэл зохион байгуулалтаас болдог уу баярынх нь өдрөөр хүүхдүүдээ ч эцэг эхчүүд өөрсдөө ч сэтгэл дундуур үлдэх нь бий.

 

Үр хүүхэд, тэдний баяр бол үргэлж гэр бүлийн баяр байдаг. Тэгвэл танд өөрийн гэр бүлээ баярын өдрүүдээр сэтгэл хангалуун дурсамжтай өнгөрүүлэх боломжийг Монголын Үндэсний Циркийн хамт олон олгож байна.Гадна талбайнаасаа эхлээд л хүүхдийн ертөнцийг бий болгож төрөл бүрийн амттан, хоол, зууш, зайрмаг, чихэрнээс гадна хөгжөөнт тоглоом байрлах талбайд ханатлаа тоглох боломжтой. Түүнээс гадна хувцас, тоглоом, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг Циркийн урд талын тайлбайгаас үзэж сонирхох боломжтой болох нь. Мөн хөдөлгөөнгүй харагдах боловч үнэн хэрэгтээ амьд хөшөө, үлгэрийн кино, хүүхэлдэйн баатрууд амилж бяцхан жаалуудтай хамт зургаа авхуулж тэдэнтэй хамт дуулж бүжиглэх болно.

 

 

 

 

Энэ жилийн хүүхдийн баярт зориулсан хамгийн том бэлэг нь Монголын Үндэсний Циркийн “Гайхамшигтай Аялал” нэртэй тоглолт юм. Тус тоглолт нь өөртөө Циркийн урлаг, дуу, мюзикл, бүжиг хослуулсан шинэлэг найруулгатай 200 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн өргөн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний циркчилсэн жүжиг байх аж. Мэлхий нинжанууд, Үнсгэлжин, Анастаияа, Цасан Гоо, 7 одой, Шидэт толь, Муу санаат шулам, Фрозен үлгэрийн Элса гээд хүүхдийн ертөнцийн бүхий л үлгэрийн баатрууд уг тоглолтонд амьлахаар хэдийнэ бэлтгэлээ хангасан үзэгч багачуудаа хүлээцгээж байна. Тус тоглолтыг зөвхөн хүүхдүүд үзэж сонирхоод зогсохгүй томчууд, эцэг эхчүүд ч мөн үзэж болох бөгөөд гэр бүл, бяцхан жаалуудын хамт баярлах боломж нээгдэж байгаа юм.

 

Мөн түүнчлэн Үндэсний Циркийн дэргэдэх Кроне ресторан хүүхдийн баярын тусгай багцийг худалдаанд гаргаад байна. Гэр бүлээрээ Европ тогоочийн гарын хоол, амттаны дээжийг тухтай орчинд зооглохын сацуу “Гайхамшигтай Аялал” тоглолтыг ВИП суудалд тухлан үзэх боломжийг олгож байгаа аж.

 

Та гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ баярын өдрүүдээ зохион байгуулалт сайтай, цэвэр сайхан орчинд мэргэжлийн урлагийн тоглолт үзэж сонирхонгоо хүүхдийн ертөнцөөр хамтдаа нэгэн дурсгалтай өдрийг өнгөрүүлэхийг хүсвэл Циркийг зорьж болох нь.

 

 

Циркийн урд талбайн Хүүхдийн Ертөнц арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа 2015 оны 5-р сарын 26-ны өдрөөс 6-р сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэнэ. Харин “Гайхамшигтай Аялал” циркчилсэн мюзикл бүжгэн жүжиг 2015 оны 5-р сарын 29, 30, 31, 6-р сарын 1-ний өдрүүдэд 11:00, 14:00, 17:00 цагуудаас тоглогдоно.

 

Билетийг Монголын Үндэсний Циркийн Билетийн кассаар 10:00 – 20:00 цагийн хооронд худалдаалж байна.

 

Лавлах утас: 8990 0700, 32 5522

 

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРК

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.120.117)

    2015-05-27

    ЗӨВ ШҮҮ