В.Путин гадаадын ТББ-уудыг хязгаарлах хууль баталлаа

Ерөнхийлөгч В.Путин Орост хүсүүштэй биш гадаадын болон олон улсын байгууллагуудын тухай хуульд гарын үсэг зуржээ. Оросын Төрийн Дум хуулийг энэ сарын19-ний өдөр баталсан байна. Шинэ хуулиар Ерөнхий прокурор болон түүний орлогчид Гадаад хэргийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр гадаадын болон олон улсын байгууллагыг Орост үйл ажиллагаа явуулах нь зохисгүй эсэх талаар шийдвэр гаргах гэнэ. Тухайн шийдвэрийг цуцлах эсэхийг мөн дээрх албан тушаалтнууд мэдэх аж. Орост үйл ажиллагаа явуулах нь хүсүүштэй биш хэмээн тухайн байгууллагыг тогтоовол дансаар нь гүйлгээ хийхийг зогсоож, хөрөнгийг нь битүүмжлэх юм. Улмаар тухайн байгууллагын салбар нэгжийг Орост үйл ажиллагаа явуулахыг зогсоож, мэдээлэл түгээхийг нь хориглохоор болжээ. Үүнээс гадна энэ хоригийг зөрчигчсдөд ногдуулах хариуцлагын тухай заалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулсан байна. Орост 2012 онд ашгийн төлөө бус байгууллагууд болон гадаадын төлөөлөгчдийн(агент) тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу улс төрийн үйл ажиллагаа явуулж, гадаадаас санхүүжилт авдаг байгууллагууд гадаадын төлөөлөгч хэмээх статус авч, тусгай бүртгэлд орох ёстой. Эдгээр байгууллага интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл тавихдаа гадаадын агент хэмээх статусаа дурдах үүрэгтэй юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгуулийн аргаа хэмжээ авдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (46.161.9.24)

    2017-01-30

    wh0cd244950 azithromycin 250 mg price this site toradol neurontin buy lipitor acyclovir cream buy cymbalta online celebrex generic

  • gmQjVeSxKFyB (46.161.9.32)

    2016-11-14

    kdCnUq ixhyhdxqwlgq, [url=http://oknyocoqsuai.com/]oknyocoqsuai[/url], [link=http://rfxbntvcppnl.com/]rfxbntvcppnl[/link], http://ycnflzskaxji.com/

  • үүнийг монголд (122.201.22.104)

    2016-05-25

    маш олон шашны нэртэй буяны тодотголтой төрийн бус байгууллага зарим сэтгэл зүйн төвүүд нэрийн дор шашны байгуулагын үйл ажиллагаа явуулаад байгааг хаах хэрэгтэй.

  • irgenii zublul (202.9.41.199)

    2016-05-25

    mongold ch gesen iim huuli nen heregtei bna daa.Ylangya baigali orchnii chigleliin gadnii tbb uudiig haah heregtei

  • nm (202.179.24.170)

    2016-05-25

    ezentei uls iim l bdag

  • zochin (43.242.243.7)

    2015-05-25

    oky