Туркийн тагнуулчид “Исламын улс”-д зэвсэг нийлүүлжээ

 Туркийн жандармерия буюу дотоодын цэргийн байгууллагын мэдээллээс үзэхэд тус улсын тагнуулчид Сири дэх босогчдод 2013, 2014 онд зэвсэг нийлүүлж байсныг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Туркэд болсон шүүх хурлын үеэр Туркийн Үндэсний тагнуулын байгууллагын ажилтнууд пуужин, тэсрэх мина, хувцас хэрэглэл бүхий ачааны тэргүүдийг хамгаалалт дор Сирийн нутаг дахь исламын хэт даврах үзэлтнүүдэд хүргэж байсныг жандармерийн офицерууд өгүүлсэн байна. Энэ үеэр хүмүүнлэгийн ачаа нэрээр хилээр нэвтрүүлж байсан ачаанд дотоодын цэргийн байгууллагаас дөрвөн удаа үзлэг хийж, зэвсэг илрүүлсэн аж. Туркийн талаас зэвсэг нийлүүлсэн зарим бүлэглэл хожим нь“Исламын улс” бүлэглэлд нэгдсэн боловч тус улсын гүйцэтгэх засаглалын төлөөлөгчид тэдний энэ мэдүүлгийг шүүгчид болон жандармерийн удирдлагаас Засгийн газрын үйл ажиллагааг харлуулахыг оролдсон үйлдэл хэмээн мэдэгдсэн байна. Үүгээр зогсохгүй үзлэг шалгалт хийсэн 30 гаруй офицерт тагнуулын байгууллагын ачааг хууль бусаар шалгасан, төрийн нууцыг задруулах, Засгийн газрын нэр хүндийг унагахыг оролдсон гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Энэ үйл явц нь Р.Эрдоганы зүгээс хуулийн байгууллагуудыг өөрийн хяналтад бүрэн оруулахыг оролдож буй тэмцлийн нэг хэсэг хэмээн “Ройтерс”-ийн сэтгүүлч дүгнэжээ. Энэ зорилгоор Р.Эрдоганы тэргүүлсэн Засгийн газар шүүгч, цагдаа, дотоодын цэргийн удирдлагуудыг хэдэн зуугаар нь халж, алслагдсан нутаг руу томилсон аж. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагынхан Р.Эрдоганы тэргүүлж байсан Засгийн газрын гишүүд болон хүүг нь авлигын хэрэгт сэжиглэн мөрдөхийг оролдсоноор уг зөрчил улам хурцаджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.13.6)

    2015-05-25

    OMHII LALIIN HALTAR ERDOGAN TURKIIG USTGAHNEE