Ирландын иргэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжив

 

Ирландад болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын иргэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжжээ. Санал асуулгад оролцогсдын 62.1 хувь нь “Хуулийн дагуу хоёр хувь хүн хүйс харгалзахгүй гэрлэж болно” гэсэн заалтыг дэмжсэн бол 37 хувь нь эсэргүүцсэн аж. Тодруулбал, Ирландын нийслэл Дублин хотноо иргэдийн 70 хувь энэ сонголтыг дэмжсэн байна. Ийн Ирланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүх нийтийн санал асуулгаар хуульчилсан анхны улс боллоо. Ирландын Эрүүл мэндийн сайд Лео Варадкар нь ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан Засгийн нь газрын анхны сайд юм. Тэрбээр уг санал асуулга явуулахын өмнөх кампанит ажлыг нийгмийн хувьсгалтай зүйрлэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)