Хар арьстныг хөнөөсөн цагдааг шүүгч зөвтгөжээ

АНУ-ын Кливленд мужийн шүүхээс зэвсэггүй явсан хар арьст хоёр залууг хөнөөсөн цагдаагийн ажилтныг зөвтгөсөн шийдвэр гаргажээ. Шүүгч энэ тухай тогтоол уншихдаа зохих баримт нотолгоо алга байхад олон нийтийн байр суурьт хөтлөгдөн ял оноохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин мужийн эрх баригчид иргэдийг дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн тохиолдолд хууль зөрчихгүй байхыг уриалсан аж. Энэ хэрэг2012 онд болсон байна. Тухайн үед хар арьст хоёр залуу цагдаагийн хэлтсийн хажуугаар хурд хэтрүүлэн давхих үед хөдөлгүүрт тэсрэлт болсныг цагдаа нар буун дуу хэмээн бодсон аж. Тэднийг хөөж зогсохыг шаардахад залуус шаардлагыг биелүүлээгүй тул цагдаа нар машин руу нь 100 гаруй удаа бууджээ. Хууль зөрчигсөд машинаа зогсоож, нэг нь машиныхаа хамар дээр гарч зогсоход цагдаа нарын нэг нь бууныхаа дайзанд байсан15 сумаар бууджээ. Машинд үзлэг хийх явцад хар тамхи татдаг гаанс илэрсэн боловч зэвсэг олдоогүй аж. Сүүлийн үед цахим сүлжээний ачаар АНУ-д цагдаа нар иргэдийн эсрэг үндэслэлгүйгээр зэвсэг хэрэглэсэн тохиолдлууд олонд ил тод болох нь нэмэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх нь нэмэгдсэн. Үүнээс хамгийн их анхаарал татсан нь өнгөрсөн оны наймдугаар сард Фергюсон хотноо олныг хамарсан жагсаал өрнөсөн үйл явдал юм. АНУ-д жил бүр1000 орчим хүн цагдаа нарын гарт амь насаа алддаг бол энэ он гарснаас хойш 450 хүн алагджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zz (78.250.255.121)

    2015-05-26

    tegvel sarmagchin hun bish gevel chamd yamar ban azuudiig sarmagchin gedeg yum sh de

  • xaxa (202.170.84.7)

    2015-05-25

    har aristan hun bishee