Хөлбөмбөгийн анхны том авто парад боллоо Хөлбөмбөг бол спорт биш шашин юм

 

5-р сарын 24-ны ням гарагт цэнхэр, цагаан бөмбөлөгүүд, тугаар чимэглэж, баярын аялгуу цуурайтуулсан 100 гаруй авто машины авто парад Улаанбаатар хотыг маань чимлээ. Урдаа 10 мотоциколтой залуусаар чимэг болж, хотын гудмаар явж буй иргэд рүү гар даллан яваа тэрхүү парадын эзэд бол Монголын Челсигийн идэвхтэй дэмжигчдийн холбооны гишүүд дэмжигчид бөгөөд Челси клубын 110 жил, Английн лигийн цомын аварга, Дээд лигийн аварга багаар шалгарсан баярын парад юм.  Парадын зорилго нь хөлбөмбөгийн спортоор дамжуулж эв нэгдэл, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, багийн ажил гэсэн олон олон чухал хандлагуудыг үзүүлэх явдал юм хэмээн дэмжигчид яриж байлаа. 

 

Холбооны ерөнхийлөгч Ж. Мөнхбат “ Хөлбөмбөг бол спортын хаан төдийгүй нийгэм, залуусыг эерэг хандлага руу аваачдаг том нөлөөлөгч хүчин гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Бид ирээдүй болсон залуу үеэ энэ гайхалтай спортоор дамжуулж багийн менежмент, бүтээлч ажиллагаа,  нийгэмдээ идэвх санаачилгатай байдаг Монголдоо хэрэгтэй үе үеийнхэнг бэлдэх явдал бол хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн хамтдаа хийх том зорилго гэж харж байгаа. Хамтдаа бүтээцгээе. “ хэмээн дэмжигч олондоо парадны дараахи “Хөлбөмбөгтэй үдэш” арга хэмжээн дээр дэлгэцээр мэндчилсэн юм. Мөн онцлох зүйл байсан нь энэ зун тэдний холбоо эмзэг бүлгийн 10 хүүхдийг хөлбөмбөгийн сургалтанд 100% зардалыг нь даан сургах юм байна. Тэрээр гадаадад томилолтоор явж байгаа ч гэсэн дэмжигчиддээ ийнхүү баярын мэнд хүргэсэн ажээ.  

 

Челсигийн дэмжигчид анхны баярын 2000 гаруй дэмжигчдийн цугларалт, анхны аваргуудын лигийн тур, анхны том 18 багийн тэмцээн, анхны сүлд дуу, анхны гадаад тоглогч авчирсан фэн клуб, анхны авто парад гээд олон олон анхны зүйлсийг хийсэн нь тэдний хэр идэвхтэй, хэр бүтээлч, хэр тэмүүлэлтэй болхыг батлах мэт. Зөвхөн Челси гэлтгүй Монголын олон олон фэн клубууд хөлбөмбөгийн төлөө олон ажил хийх болтугай ! 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)