Г.Эрхэмбаяр аварга түрүүллээ

Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд хүчит 224 бөх барилдахад улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд нар шалгарсан юм. Энэ өдөр зодоглосон бөхчүүдийн хамгийн ахмад нь И.Доржсамбуу гарьд байв. Энэ үеэр ИНЕГ-ын хамт олон аварга цолтнууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулсан юм. Мөн нутаг усныхан, шавь нар, дэвжээний бөхчүүд, ах дүү, найз нөхөд нь аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэв. Жил бүрийн аварга цолтны барилдааныг тохиолдуулан даян аварга Н.Жамъянгийн охин Ж.Насантогтох, хүргэн Ц.Гэлэгжамц нар аавынхаа нэрэмжит шагналыг уран барилдаантай залуу хүчтэнд гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн шагналын эзнээр Булган аймгийн харьяат аймгийн начин Д.Пүрэвдорж тодров. Харин уран барилдаант аварга Ц.Бээжингийн нэрэмжит шагналыг улсын гарьд Б.Гончигдамбад, аваргын хүү, охин хоёр гардууллаа.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Н (103.26.193.52)

    2015-06-04

    Эмээ нь батсумбэрт байсымаа тэр уед хоорхон бондгор хуу байлаа аварга

  • раднаа (49.0.152.205)

    2015-06-01

    сайхан аварга шүү