Испанид Ардын нам ялалт байгуулав

Испанид өнгөрсөн ням гаригт болсон орон нутгийн сонгуульд эрх баригч Ардын нам ялжээ. Урьдчилсан дүнгээс үзэхэд тус нам 27 хувь буюу хамгийн олон санал авсан боловч сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн муу үзүүлэлт аж. Үүнээс гадна Ардын нам сүүлийн 20 жилд анх удаа Мадрид хотын зөвлөлд ялагдсан байна. Харин өмнө нь эрх барьж байсан Социалист нам 25 хувийн санал авсан аж. Испани улс энэ онд хямралаас албан ёсоор гарсан боловч сонгогчдын хувьд эдийн засгийн асуудал анхаарлын нь төвд байсан юм. Тухайлбал, төсвийн зардлыг бууруулсан, эрх баригчид авлигатай холбоотой гэсэн мэдээллүүд иргэдийн дургүйцлийг төрүүлж байжээ. Гэсэн хэдий ч тус улсын улс төрд ноёхдог энэ хоёр олон бүс нутагт олонхи болж чадалгүй сонгогчдынхоо нэлээд хэсгийг Циудаданос, Подемос зэрэг шинэ намд алдсан байна. Энэ удаагийн орон нутгийн сонгууль тус улсын 17 мужийн 13-т боллоо. Хари Андалусия, Каталон, Галисия, Баскуудын орон мужийн сонгууль тусдаа болдог. Тухайлбал, Каталон мужийн орон нутгийн сонгууль ирэх есдүгээр сарын 27-нд, Галисия, Баскуудын оронд 2016 онд болох учиртай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)