Эр хүний хайрыг бөхөөдөг бүсгүйчүүдийн гурван алдаа

Саяхан зүв зүгээр сайхан байсан харилцаа тань гэнэт хүйтэрч, хайр байхгүй мэт санагдаж байна уу? Энд магадгүй таны буруу байсан юм биш биз. Энэ талаар энэ удаагийн нийтлэлээрээ ярилцъя.

Хайр гэдэг ер нь сэтгэлийн хүнд ажил шүү. Үргэлж тордож арчилж байхгүй бол цэцэг шиг үхчихдэг

Харилцаанд харилцан бие биенийхээ хариуцлагыг сайн мэдэж байх чухал. Миний мэдэх нэгэн түүх бий. Манай найз нэг залуутай үерхдэг байлаа. Үргэлж хаана ч хамтдаа, үргэлж хөтлөлцөж юу ч хийсэн бүгдэд хамт байв. Өдөр ирэх тусам биедээ дурлаж дотносож хагас жил өнгөрөв.
Гэвч дурлалцаж дууссаны дараа үл ойлголцол гэх зүйлстэй тулгарч эхлэхэд л би ойлгосон юм. Тэд хоёр биендээ хэчнээн хайртай байсан ч хэн хэнийх нь муу зан ил болоход уучилж чадалгүй хайрандаа цэг тавьсан юм даа. Магадгүй дэндүү гомдсон юм болов уу? Гэвч яасан гээч, манай найз охин эр хүний хамгийн дургүй гурван үйлдлийг үерхэж байхдаа хийгээд байсан учраас залуу нь эргэж харалгүйгээр явсан юм байна лээ.
Үүнээс товчхон авч үзвэл эр хүний дургүй гуравхан үйлдэл бий. Тэдгээрийг нь хийхгүй л байвал харилцаа “дажгүй” цаашаа яваад байна гэж хэлэх гээд байна.


1. Хашгичиж ярих. Маргаан ч бай, хэрүүл бай. Хэн ч хашгичиж байгаа хүнтэй ярилцаж эвээ олохыг хүсэхгүй.  Бачуурч байгаа уурандаа хашгираад ярихад сэтгэл тайвшраад сайхан болдог л доо. Гэхдээ энэ удаад лав биш шүү.


2. Шүүмжлэл. Бүхнийг мэдэх юм шиг шүүмжлэх нь утгагүй явдал. Таны сонгосон эр хүн бол жаахан хүү биш, том болсон эр хүн. Ер нь эр хүнд гоншигнох, шүүмжлэх, зааж заавардах, үглэх хэзээ ч таалагдаж байгаагүй. Түүнийг байгаагаар нь хайрлаж чадахгүй бол цаашдаа яах юм? Та түүнийг хайрлах гэж хамт байгаа болохоос өөрчлөх гэж биш шүү.


3. Эрхэндээ байлгаж хянах. Цаг тутамд хянаж цагдах үйлдэл чинь түүнээс улам холдуулна. Эр хүнийг хайрлая гэвэл амьсгалах агаар, эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Хаана, хэнтэй явсан, юу хийсэн бла бла… Түүнийг ч залхаагаад өөрийгөө ч зовоогоод.


Хянаж цагдах нь эрчүүдийн худал ярих эхлэл нь болдог гэдгийг та сайн ойлгоорой.
За ийм л байна. Харахад гуравхан зөвлөгөө болохоор амархан байгаа биз? Гэхдээ эмэгтэй хүний цаанаасаа гараад ирдэг зан бол эд нар учраас л анхааруулаад байгаа хэрэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Эхийгээ дуурайсан авгайд (43.242.243.99)

    2015-06-03

    Эх нь хээр алаг бол охин нь шийр алаг гэж дэндvv vнэн vг шvv, эхнэр авахдаа ээжийн нь сайн судлах хэрэгтэй юм билээ. Бvгдийг заах гэсэн, мэдэхгvй байж мэдэмхийрсэн, чалчаа авгай нараас л хол байх хэрэгтэй гэж зевлех байна.

  • Эхийгээ дуурайсан авгайд (43.242.243.99)

    2015-06-03

    Эх нь хээр алаг болохин нь шийр алаг гэж дэндvv vнэн vг шvv, эхнэр авахдаа ээжийн нь сайн судлах хэрэгтэй юм билээ. Бvгдийг заах гэсэн, мэдэхгvй байж мэдэмхийрсэн, чалчаа авгай нараас л хол байх хэрэгтэй гэж зевлех байна.

  • zochin (202.180.216.235)

    2015-05-27

    za tegeed l hyzgaargui erh medeltei altan zagasnii emgen shig baij baihuu er ni boloo. er hun tegeed amidral neriin dor muuhai aashtai baliar avgain aashin dor nasan turshdaa baihuu. gonj

  • er n bol (89.75.82.52)

    2015-05-26

    er n bol er hvniig cholootei bailgana geed zond n orhino gej uy bhav dee mongoloor l neg orh tolgoilson emegtee chvvd ene yuni vr dvn be zarim erchvvd dendvv davar ch bgaa shdee bvgd l nuuts amrag eniig tegeed zovtgohvv nohroo aldahgvin tuld nohroo gantsaarang n bvv orhi hvvhnvvdee hashirsan hvn bichij baina

  • жирийн иргэн (202.170.71.92)

    2015-05-26

    Маш үнэтэй бөгөөд ойлгомжтой, товчхон зөвлөгөө байна.Манай залуус эр, эм гэлтгүй иймэрхүү зөвлөгөөг бие биендээ байнга өгч байх нь чухал шүү."Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс цааш цоорохгүй" гэсэн ардын маань мэргэн үг байдгийг санаж амьдарцгаая...