Шинэ үеийн улстөрч Польшийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

 

Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өнгөрсөн ням гаригт боллоо. Урьдчилсан дүнгээс үзэхэд сөрөг хүчний Хууль цааз, шударга ёс намын нэр дэвшигч Анжей Дуда53 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Харин одоогийн Ерөнхийлөгч Б.Коморовский 47 хувийн санал авсан ба сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болмогц“Би та бүгдийн сонголтыг хүндэтгэж байна” хэмээн ялагдлаа хүлээсэн аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үзэхэд ирэх намар болох парламентын сонгуульд консер ватив үзэлтэй Хууль цааз, шударга ёс на мынхан ялалт байгуулах магадлал нэмэгд жээ. Ирэх сонгуулиар тус нам ялсан тохиолдолд Ерөнхий сайдын сэнтийд Ярослав Качиньский(Смоленскийн ойролцоо онгоцны ослоор амь насаа алдсан Ерөнхийлөгч агсан Лех Качиньскийн дүү) залрах магадлалтай байгаа юм. Гэхдээ Польшийн Ерөнхийлөгч Засгийн газ рынхаа тэргүүнтэй харьцуулахад бага эрх мэдэлтэй байдаг. Одоо43 настай Анжей Дуда Ерөнхийлөгч агсан Лех Качиньскийн агсны зөвлөхөөр ажил-лаж байсан юм. Мөн оюун санаа, улс төрийн хувьд түүний залгамжлагч хэмээн өөрийгөө үздэг аж. Тэрбээр“Rzeczpospolita” сонинд саяхан өгсөн ярилцлагадаа Лех Качиньский агсан онгоцны осолд орохынхоо өмнөхөн түүнд удахгүй үе солигдож, Анжей Дуда шиг залуус улс орныхоо хувь заяаг хариуцах цаг ирэхийг зөгнөсөн тухай өгүүлжээ. Одоо Польшид эрх барьж буй Иргэний платформ намын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль томоохон дохио боллоо. Эва Копач тэргүүтэй тус нам сүүлийн найман жилийн турш эрх барих хугацаанд санхүүгийн хямрал нүүрлэсэн ч эдийн засгийн өсөлтийг хангаж чадсан юм. Гэсэн ч зарим нэг амлалтаа биелүүлж чадаагүйгээр үл барам тэтгэвэрт гарах насыг нэмэх зэрэг иргэдийн хувьд таагүй хэд хэдэн шинэчлэл хийхэд хүрсэн аж. Гэтэл тус намыг дэмжигчдийн цөмийг ахмад үеийнхэн бүрдүүлдэг гэнэ. Польш улс эдийн засгийн суурь үзүү-лэлтүүд, амьжиргааны төвшний хувьд баруун Европын орнуудтай ойртсон ч жирийн иргэдийн нэлээд хэсэг нь үүнээс хүртэж, мэдрээгүй хэвээр байна. Тухайлбал, залуусын дунд ажилгүйдлийн төвшин өндөр тул олонхийн нь хувьд орлоготой болох цорын ганц боломж бол Их Британи, Германд очиж ажил эрхлэх юм. Хууль цааз, шударга ёс нам 2005-2007 онд эрх барьж байх үеийн түүхээс үзэхэд тус нам ирэх парламентын сонгуульд ялбал улсынхаа дотоод асуудалд түлхүү анхаарч, улс төрийн хувьд Европын холбоотой хамтран ажиллах талаар бага анхаарч болзошгүй гэнэ. Анжей Дуда Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялагдсан боловч уламжлалт үзэл ноёрхсон зүүн мужууд, тухайлбал Украин, Беларусьтай хил залгаа нутагт хамгийн олон санал авчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)