Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөж вакцинжуулна

 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 - ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа 05 сарын 25-нд дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)