Европын холбооны шинэчлэлийн талаар хэлэлцэнэ

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Европын комиссын дарга Жан-Клод Юнкертай Европын холбооны шинэчлэлийн талаар өнгөрсөн даваа гаригт хэлэлцжээ. Хэлэлцээрийн үеэр Европын холбооны гишүүн улсуудын талаар санал бодлоо солилцсон байна. Уулзалтын талаар Их Британийн Ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгч хэлэхдээ “Ерөнхий сайд Европын холбооны өнөөгийн нөхцөл байдалд британичууд сэтгэл дундуур байдгийг дурдаж, өөрчлөлт хийх хэрэгтэйг онцолсон” гэжээ. Европын холбооны шинэчлэлийн асуудлыг Камерон, Юнкер нар бусад удирдагчтай хэлэлцэхээр тогтсон байна. Европын холбооны улс орны ирээдүйн талаар 2017 оны эцэс гэхэд Их Британид бүх нийтийн санал асуулга явуулахаа Их Британийн Ерөнхий сайд амлажээ. Уг уулзалтын үеэр талууд Грекийн эдийн засгийн нөхцөл байдал, ОХУ-ын эсрэг Украины хямрал, хориг арга хэмжээг хэлэлцсэн байна. Европын холбооны шинэчлэлийн асуудлаар Дэвид Камерон Данийн Ерөнхий сайд Хелле Торнинг Шмит, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай маргааш уулзана. Харин ирэх баасан гаригт Варшав хотноо Польшийн Засгийн газрын тэргүүн Ева Копач, Берлинд Канцлер Ангела Меркельтэй уулзахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)