Ким Чен Ун эрдэмтдэдээ баяр хүргэв

Хойд Солонгосын шумбагчаас баллистик пуужин хөөргөх туршилт амжилттай болжээ. Улмаар тус улсын удирдагч Ким Чен Ун баллистик пуужин бүтээхэд оролцсон Батлан хамгаалах яамныхан, технологийн салбарын эрдэмтэн ажилтнууддаа баяр хүргэсэн байна. Энэ талаар “Шумбагч онгоцоос баллистик пуужныг амжилттай туршсан нь манай улсын технологийн хөгжлийг гайхууллаа. Мөн Бүгд найрамдах Ардчилсан Солонгосын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ирийн хүч чадлыг дэлхий дахинд харуулсан нэгэн түүхэн үйл явдал юм” гэж удирдагч Ким Чен Ун хэлснийг Хойд Солонгосын цахилгаан мэдээний агентлаг дамжуулжээ. Тэрбээр Улсынхаа Дээд командлагчийн хувьд баллистик пуужин бүтээгчдэдээ талархал илэрхийлээд“Энэхүү стратегийн хүчирхэг зэвсэг нь Хойд Солонгосын ажилчны намын70 жилийн ойд зориулсан төгс бэлэг боллоо” гэжээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)