“Шатар ухаан 2015” тэмцээн болно

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтаж “Шатар-ухаан 2015” шатрын тэмцээнийг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн хоёр ангиллаар болох аж. Эхнийх нь Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 30-31-нд болно. Харин хоёр дахь ангилал нь Улаанбаатар хотноо зургадугаар сарын 6-наас эхлэх аж. Энэхүү тэмцээнд бүх насны шатарчид оролцож шилдгээ шалгаруулахаас гадна их мастерууд 99 шатарчинтай зэрэг тоглолт хийн шатрын гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. Тэмцээний үеэр Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургууль дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын нэрэмжит шатрын танхим нээх бол Бүрэн сумын дунд сургуульд шатрын танхимын техник хэрэгслийг гардуулж өгөх аж. МАН-ын дарга М. Энхболд шатрын хөлгийн тоогоор 64 модыг “Хүмүүн” цогцолбор сургуулийн цэцэрлэгт тарих аж. Түүнчлэн М.Энхболдын нэрэмжит шатрын танхим энэ ондоо багтаж Төв аймгийн сумдад үүдээ нээх юм байна.

 

Э.ТӨВЧИМЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)