Зидан: Ибрахимович, Роналдо хоёр хоёулаа аваргын сэтгэхүйтэй

Испанийн “Реал Мадрид”-ын хоёрдугаар багийн дасгалжуулагчаар ажиллаж буй алдарт хөлбөмбөгч Зинедин Зидан швед довтлогч Златан Ибрахимовичийн зан чанарыг Криштиано Роналдогийнхтой адилтгажээ.

“Миний бодлоор бол Ибрахимович хаа ч төвөг удахаар хүн биш. Тэр “ПСЖ”-д агуу зүйл хийсээр байна. Тэр талбай дээр яг л аварга шиг өөрийгөө авч явдаг. Энэ бол түүний зан чанарын л хэсэг нь л дээ. Түүний энэ чанарыг хэн ч өөрчилж, унагаж чадахгүй. Тэр үүгээрээ Роналдотой яг адилхан.

Заримдаа тэр гаднаас нь харахад их зантай мэт санагддаг байх. Гэвч та түүнийг мэддэг бол тийм гэдгийг нь ойлгоно. Тэр их аятайхан хүн. Ер нь Ибрахмович шиг тоглогч бүх л багт хэрэгтэй” гэж Зидан өгүүлжээ.

                                                                                                                                                                          Р.Гэгээ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)