Цагийг энэ сарын 30-нд нэг секунд зогсооно

 

Дэлхийн бүх цаг энэ сарын 30-ны 23:59:59 цагт нэг секунд зогсч дараагийн секундээс 23:59:60 гэж тоолоод долдугаар сарын 1-ний 00:00:00 цагт шилжинэ. Өмнө нь ч бас ийм байдлаар дэлхийн цагийг нэг секунд зогсоож байсан. Энэ нь цагийн этгээд үзэгдэл буюу дэлхийн тэнхлэгийнхээ дагуу эргэхдээ удааширснаас илүү секунд үүссэнтэй холбоотой гэнэ. Нэг минутад 60 секунд л байдаг учраас 61 дэх секундыг зогсоож өнгөрүүлэхээр одон орончид шийдсэн байна. Энэ тухай Парисын Одон орон судлалын төвийнхөн мэдээлэхдээ “Хамгийн анх 1972 онд дэлхийн цагт нэг секунд нэмэгджээ. Энэ удаагийнх 26 дахь нь болж байна. Өмнө нь 2012 онд нэмэлт нэг секунд гарч ирсэн. Үүнийг цагт нэмэх гэж хэд хэдэн бүс цагаа гүйцэлгүй, бэрхшээлтэй тулгарсан. Газар хөдлөлт, далайн татлага, түрлэг, цаг агаарын онцгой үзэгдэл гэх мэт таамаглах боломжгүй хүчин зүйлс дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтийг удаашруулан, нэмэлт секунд бий болгодог. Үүнийг байнга ажиглаж, цаг тухайд зарлаж буй нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хөдөлгөөнийг судалдаг эрдэмтэн, судлаачдын үүрэг” гэжээ.

 

С.ХОРЛОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)