Рафаэл Ван дер Ваарт “Ла лиг”-т тоглоно

 

Недерланд хөлбөмбөгчин Рафаэл Ван дер Ваарт Испаний Ла лигт  дахин тоглохоор боллоо. Тэрээр дээд лигрүү дэвшсэн Реал Бетис багтай 2 жилийн гэрээг хийх тохиролцоонд хүрсэн байна. Ван дер Ваарт өчигдөр Севилья хотноо иржээ.

 

Недерланд хөлбөмбөгчин Рафаэл Ван дер Ваарт Испани улсад эргэн ирлээ. Тэрээр Севилья хотын Реал Бетис багтай 2 жилийн гэрээг байгуулжээ. Реал Бетис баг 2013-14 оны улирал Ла лигийн хүснэгтийн хамгийн сүүлийн буюу 20-р байранд бичигдэж доод лигрүү унасан. Гэхдээ тэд энэ  улирал доод лигт түрүүлсэн бөгөөд ирэх улирлаас эхлэн Ла лигтээ тоглох болсон юм. Харин 32 настай Ван дер Ваарт Германы Хамбург багт 2012 оноос хойш тоглосон. Тэрээр өчигдөр эмнэлэгийн үзлэгээ амжилттай давсан бол өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах юм байна. Гэрээнд заасны  дагуу түүний 2 жилийн хугацаа дууссаны дараа Недерланд эр хүсвэл дахин  гэрээгээ сунгах нөхцөлтэй юм байна. Тэрээр шинэ багтаа 12 дугаартай тоглоно. Ван дер Ваарт 2008-2010 оны хооронд эзэн хааны Реал Мадрид багт тоглож байсан ч төдийлөн амжилт олоогүй.Улмаар Английн Тоттенхэм Хотспур багруу шилжиж байсан билээ. Тэрээр Недерландын шигшээ багийнхаа төлөө 109 тоглолтонд оролцсон бол хуучин баг Хамбург дахин нэг амжилтгүй улирлыг үдсэн юм. Тэд бундеслигийн хүснэгтийн 15-д бичигдэн доод лигийн 3-т орсон Карлсруэ багтай плэй-оффын тоглолт хийж нийлбэр дүнгээр хожиж чадсан юм. Харин Ван дер Ваарт Бетисийн албан ёсны телевизэд “ Би дахин ялалт байгуулж гоол оруулж, дамжуулалт өгмөөр байна. Бетисийн цэнгэлдэх үргэлж дүүрэн хүнтэй байдаг. Тиймээс би олон тоглолтонд хожихыг хүсч байна. Би асар их туршлагатай. Би сайн тоглох хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)