ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар

 

Монгол улсын хэмжээнд:

 

Улаанбурхан өвчин:

 

-Улсын хэмжээнд 16573 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 773 хүн лабораторийн шинжилгээгээр, 3075 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

 

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Дэлхий дахинд:

 

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

БНСУ-д нийт 150 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 10.6%.

4,856 ойрын хавьтлаас 4,491 гэрийн хяналтад; 365 эмнэлэгт хянагдаж, 607 хүнийг хяналтаас гаргасан.

Самсунг медикал эмнэлгийн үйл ажиллагааг хаасан

Дэлхий дахинд 1304 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 461 хүн нас барсан (НБТ=35.3%)

 

Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ

 

6 дугаар сарын 15-нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр 485 зорчигч ирж, эрүүл мэндийн асуумж судалгаанд хамрагджээ. Халуурсан болон ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй зорчигч байхгүй байна.

 

Эх сурвалж: МХЕГ

 

Эбола вируст халдвар:

2015 оны 06 дугаар сарын 07-ний байдлаар 27336 тохиолдол, 11222 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: ДЭМБ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)