Монгол хүн коронавирусээр өвчлөөгүйг ДЭМБ нотоллоо

 

БНСУ-д амьдарч буй монгол иргэн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр түглээ. Тодруулбал, олон нийтийн сүлжээгээр “Сувон хотоос нэг монгол бүсгүйгээс коронавирусийн халдвар илэрсэн учраас түүнийг тусгаарлалаа” гэх мэдээлэл тарсан юм. Энэ талаар Гадаад хэргийн яам болон ЭМСЯ-наас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн байсангүй. Харин ХӨСҮТ- өөс тодруулахад “Манайх ДЭМБ- аас мэдээлэл авч байна. БНСУ-д амьдарч байсан монгол хүн өвчилсөн гэх мэдээлэл ирээгүй” гэв. БНСУ-д хурдацтай тархаад буй коронавирусийн халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 150 болж, 16 хүн нас баржээ. Тус улсад манай иргэд олноор ажиллаж, амьдардаг. Тиймээс манай улсад энэ вирус орж ирэх магадлал өндөр байгаа юм. Монголд өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй ч үүнтэй холбоо- тойгоор Гадаад хэргийн яамнаас онцын шаардлагагүй бол БНСУ- ыг зорихгүй байхыг зөвлөж байна. Одоогоор манай улс ХӨСҮТ-д 50 ортой дөрвөн тасаг чөлөөлөөд байгаа аж. Харин МХЕГ-аас хилээр нэвтэрч буй хүмүүсийн биеийн халууныг хэмжих, зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлж, эмнэлгүүд ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөцөө нэмэгдүүлэх зэргээр бэлтгэл хангажээ.

 

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)