Тайваний усан санд500 гаруй хүн гэмтжээ

 

Тайваний Тайпей хотноо бямба гаригт усан паркад дэлбэрэлт болж, 500 гаруй хүн гэмтжээ. Үүнээс 180 орчмых нь биеийн 50-иас дээш хувь түлэгдсэнээс эрчимт эмчилгээний хэсэгт байгааг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Осолд өртсөн хүмүүсийн дунд эх газрын Хятадын дөрөв, бусад орны хоёр иргэн байжээ. Тухайн үед Формоза усан паркийн дискотекийн талбайд“Өнгийн баяр” (Color Play Asia party) нэртэй олон улсын наадам болж, оролцогсод нунтаг будгаар өөрийгөө чимж, будгийг бусад хүмүүс рүү цацаж байснаас тайз, талбай дээгүүр манан тогтсоныг гэрч нарын зарим нь өгүүлжээ. Өөр нэг хувилбараар бол тайзан дээр манан үүсгэх зорилгоор үл мэдэх хий хэрэглэсэн гэнэ. Хэдэн секундын дараа хүмүүсийн дээр тогтсон утаан хөшиг гэнэт дэлбэрч, хэдэн зуун хүн галд түлэгдсэн байна. Бүжгийн талбайд хэрэглэдэг уг түрхлэг дэлбэрсэн гэх сэжиг таамаг байгаа боловч шалтгааныг шууд тодорхойлох боломжгүйг тус улсын эрх баригчид өгүүлсэн аж. Тайваньд сүүлийн үед гадаа +30 хэмээс илүү халж, иргэд усан паркад олноор цугларч, цагийг өнгөрөөх болжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)