Хүүхдийн нүдийг хайрла!

 

Монголчуудын хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт арга ухаан өнөөдөр алдагдаад байгаа билээ. Кино театруудад гэмт хэрэг, хүчирхийлэл, секс, хар тамхины сэдэвтэй, ёс бус хэллэг бүхий хүүхдэд тохиромжгүй, буруу үлгэр дууриалал, сөрөг нөлөө үзүүлэх кино их гарах болсон. Иймээс “Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч тэргүүн Н.Хүлгэн эцэг, эхчүүдэд хандаж уриалга гаргаж, кино театрт шалгалт хийхийг МХЕГ-т хандаж, хүсэлт, шаардлага хүргүүллээ.Тус шаардлагадаа Олон улсад мөрдөж буй насны хязгаарлалт буюу Parental Control-ыг мөрдөж, холбогдох хууль, дүрэм, журмыг сахиж насанд хүрээгүй хүүхдэд ёс бус хэллэг, гэмт хэрэг, хүчирхийлэл, бүхий киноны тасалбарыг худалдаалахгүй байхыг анхааруулахыг сануулжээ. Мөн нийгмийн хариуцлагыг ухамсарлан залуу эцэг,эхчүүдийн үзвэр үзэх хугацаанд нь бага насны хүүхдүүдийг түр саатуулах төвийг байгуулахыг уриаллаа. 

 

Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zocnin (205.206.129.74)

    2015-07-14

    eldew myy myyhai yumiig hyyhded yzyylj bolohgyi hynii tarhi ter bygdiig oi sanamjindaa awdag bogood tiim yiliig dagan duuraiah sedel boldog iimd muu zyilees ooriinhoo hyhhdiin hyd oyun tarhiig hol bailgaj tsewr bailga harin horon myygaas ooriigoo hamgaalah hersyy bolgon hymyyjyyl