Дархан аварга Г.Өсөхбаяр: Хууль, дүрмээ баривал би зүүнийг магнайлна, маргаангүй

 

Монгол Улсындархан аварга Г.Өсөхбаяртай ярилцлаа. Улсын наадам дөхөж, зүүн барууныг хэн нь магнайлах тухай маргааны ид үед аваргын амнаас сонссон яриа “амттай” төдийгүй, бас баттай эх сурвалж юм. Түүний бөхийн гал дээр очиж хийсэн ярилцлагын үеэр Өсөхөө аварга өмнө нь төдийлөн дэлгээгүй зарим нэгэн нууцыг ч ярив.

 

-Наадмын бэлтгэл ямархуу байна вэ, аварга аа?

 

-Манай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн маань “Монгол Номадик” амралтад бэлтгэлээ базааж байна. Хоёр дахь жилдээ энд гарч байгаа юм. Энэ жил зургаадугаар сарын 17-ны үед гарч ирсэн. 70 орчим бөх бэлтгэл хийж байна. Би аймгийнхаа бөхчүүдийн галаас гадна Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхоо бөхчүүдийг ахалж гардаг. Тэд маань энүүхэнд, урд давааны цаана байгаа. Хоёр галын дунд гүйгээд, хажуугаар нь өөрийнхөө бэлтгэлийг базаагаад л явж байна.

 

-Танай галд танаас доош улсын цолтой бөхчүүд гэвэл хэн хэн байна, ер нь бөхчүүдийн өнгө ямар байна вэ?

 

-Төрийн наадам жилдээ ганц удаа болдог учраас бөх болгон л түрүүлэх, цолоо ахиулах, урамтай сайхан барилдах гэж бэлтгэлээ хийдэг. Улсын наадамд барилдана гэдэг бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх, яаж хөдөлмөрлөснөө ард түмэндээ харуулах асар том хариуцлага. Тийм учраас бөх болгон хичээдэг, манайхан ерөнхийдөө сайн байгаа.

 

Улсын том цолтой бөхчүүд гэвэл Рагчаа гарьд, Санжаадамба заан, Мөнгөнцоож харцага, Батбаяр харцага, Пүрэвдагва начин байна.

 

-Та өөрөө наадамд зодоглох уу?

 

-Би барилдана аа.

 

-Дархан аварга А.Сүхбат бас барилдана гэсэн. Та энэ мэдээг яаж хүлээж авч байгаа вэ

 

-Өнгөрсөн жил бид хоёр нэг өдөр дархан аварга цол хүртэж хамтдаа баярласан. Шагналаа авчихаад зэрэгцээд зогсож байхдаа Сүхбат маань “найз нь энэ жил наадамдаа барилдана” гэж хэлж бас баярлуулсан. Энэ жил ч гэсэн барилдана гэсэн мэдээг сонсоод баяртай л сууж байна.

 

-Энэ мэдээтэй зэрэгцээд хоёр дархан аваргын хэн нь зүүнийг магнайлах вэ гэдэг маргаан гарч ирж байна. Таныг бас хууль, номынхоо дагуу би зүүнийг магнайлна шүү гэж Бөхийн холбооныхонд хэлсэн гэх юм?

 

-Нэг зүйл хэлмээр байгаа юм. Зүүний магнайд гарах, баруунаас босох, түрүүлж ам авах үгүй нь асуудлын гол биш. Хамгийн гол нь жишээ нь, би энэ хорин хэдэн жил барилдсан амжилтаа л үнэн зөвөөр нь, шударгаар тодорхойлуулъя, үндэсний бөхөд мөрддөг хууль дүрмийг биелүүлье гэж байгаа юм. Сүхбат, Өсөхбаяр хоёрын үндэсний бөхийн амжилт хэнийх нь илүү байгааг хууль, дүрмийн хүрээнд зөв тодорхойлох л ёстой юм. Тэр хүрээнд нь авч үзвэл би зүүнийг магнайлах ёстой юм билээ. Тэрийгээ би бөхийн холбооныхондоо хэлсэн л дээ.

 

-Тэгээд ноднин яагаад баруунаас босчихов оо?

 

-Өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаан эхлэхийн өмнөх үйл явдлыг ард түмэн мэдэж байгаа даа. Бөхчүүдэд цол олгох, амжилтаар нь яаж эрэмбэлэхийг Үндэсний их баяр наадмын тухай Монгол Улсын хууль, УИХ-ын хууль, Засгийн газрын баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр зохицуулдаг. Эрхзүйн эдгээр зохицуулалтын алинаар ч үзсэн Өсөхбаяр миний амжилт Сүхбатынхаас илүү. Тийм учраас намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг манай мэргэжлийн байгууллага болох Бөхийн холбоо тогтоож, Баярын наадмын комисс баталгаажуулсан. Тэгээд би зүүний магнайд гарах болсон. Төв цэнгэлдэх хүрээлэн төдийгүй бүх орон даяар тэгж зарласны дараа Сүхбат аварга тэнд бөх хүнд, тэр дундаа үндэсний бөхийн өндөр дээд цол-дархан аварга хүнд баймгүй ааш авир гаргасан даа. Би зүүнийг магнайлна гээд л дайрчихсан. Гэнэт их айхтар ширүүн уур амьсгал бий болгосон. Би онгирч байгаа юм биш шүү, хэрвээ тэнд надаас арай өөр авир ааштай хүн байсан бол төрийн наадам эхлэх нь битгий хэл зодоон цохион ч үүсэхэд бэлэн нөхцөл байдал үүссэн. Тэгээд би бодсон л доо. Төрийнхөө тэргүүний зарлигаар үндэсний бөхийнхөө хамгийн өндөр дээд цолыг авчихаад, ийм зохимжгүй байдлыг хөөргөөд дэмий юм байна гэж. Би төрөө, ард түмнээ хүндэлсэн. Цаашлаад монгол наадам үзэх гээд ирчихсэн гаднын зочдоос эхлээд дэлхий биднийг харж байгаа. Гэтэл хоёр бөхийн маргаанаас болоод бүхэл бүтэн төрийн наадам нь эхэлж чадахгүй бол Монгол Улс минь л дэлхийд муухай харагдана. Тэгээд би баруунаас боссон. Энэ маань өөрийгөө Сүхбатаас амжилт дутуудаа тэгсэн юм биш. Наадмаа эхлүүлээд дараа нь ном журмынхаа дагуу шийдэгдэх байх л гэж өнгөрсөн жил би буулт хийсэн.

 

-Одоо энэ жил яах вэ?

 

-Монголчууд бид эрхзүйт нийгэмд амьдарч байгаа. Манай үндэсний бөх ч ялгаагүй, улсын цолыг яаж олгох, ижил цолтой бол яаж эрэмбэлэх, тэр байтугай нэг өдөр ижил цол авсан хоёр бөхийг хэрхэн эрэмбэлэх нь хуулийн тодорхой заалт, Засгийн газрын баталсан дүрэмтэй. Тэр хүрээндээ эрэмбэ дарааг тогтоож, хууль эрхзүйн хувьд зүүнийг магнайлах эрхтэй нь зүүнээс босно. Энэ жил тэрэнд би нэг их санаа зовохгүй байгаа.

 

-Тэгэхээр таныг зүүнээс босгох байх гэж үү?

 

-Бөхийн эрэмбэ дарааг тогтоодог Баяр наадмын тухай хууль, Засгийн газрын баталсан дүрмийн дагуу үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь эрэмбэлбэл би зүүнийг магнайлна, гарцаа байхгүй.

 

-Гэтэл Сүхбат аварга дахиад ноднингийнх шиг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл яах вэ?

 

-За арай ч үгүй байлгүй дээ. Бид хоёрын амжилтыг түмэн олон мэдэх байлгүй дээ. Баяр наадмын хууль, Үндэсний бөхийн дүрэмд бий. Нэг өдөр ижил цол хүртсэн бөхчүүдийг өмнө нь гаргасан амжилтаар нь эрэмбэлнэ гэж. Сүхбат бид хоёр 2014 оны долдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр дархан аварга болсон. Үндэсний бөхөд, үндэсний бөхийн түүхэнд нэг өдөр хоёр дархан аварга төрөх ямарч боломжгүй. Тухайн үед Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсноор анхны ийм тохиолдол гарч бид хоёр нэг өдөр дархан аварга болсон. Тийм учраас бид хоёрыг дархан аварга болохоос өмнөх амжилтаар эрэмбэлэх ёстой. Харин дархан аварга болсноос хойш гаргасан амжилт нь нэгэнт өмнө тогтоосон эрэмбэд нөлөөлөхгүй.

 

-Та би амжилтаар илүү гэх юм. Амжилтын эрэмбийг яаж гаргадаг юм бэ, тодорхой хариулахгүй юу.

 

-Би төрийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хүн. Дөрвүүлэнд нь ес давж түрүүлсэн. Сүхбат аварга гурав түрүүлсэн. Хоёр удаа ес, нэг удаа арав давж түрүүлсэн. Яах вэ, би Сүхбатын арав давсан түрүүг нь хоёр удаа ес давж түрүүлсэнд тооцож байгаа юм. Тэгж үзвэл бид хоёр адилхан дөрөв дөрвөн түрүүтэй болж байгаа юм. Тэгж ч бодож дархан аварга цол олгосон байх. За тэгвэл түрүү нь тэнцүү юмаа гэж үзвэл дараагийн буюу доод давааг нь хэн олон давсан нь урдаа эрэмбэлэгдэх дүрэмтэй.

 

-Олон удаа үзүүрлэсэн гэсэн үг үү?

 

-Бараг тэгж ойлгож болно доо. Өөрөөр хэлбэл, ес давж түрүүлсний доод даваа буюу хэн нь хамгийн олон удаа найм давсныг нь тооцож үзнэ. Тэгж үзэхэд би гурван удаа найм давсан. Сүхбат аварга бол найм давж үзүүрлээгүй л хүн. Би дөрвөн удаа долоо давсан байхад Сүхбат аварга гурван удаа долоо давсан байх жишээтэй. Үүнээс гадна түрүүлсэн нийт давааг нь тоолбол, би дөрвөн удаа ес давж түрүүлсэн гэхээр надад 36 даваа байна. Сүхбат аварга гурван удаа түрүүлэхдээ хоёрт нь ес, нэгд нь арав давсан. Тэгэхээр мань хүнд нийт 28 даваа байна. Бид хоёрын түрүүлсэн давааны нийлбэрийн зөрүү л гэхэд найман даваа буюу гарьд цолын болзол байгаа биз.

 

-Дархан аварга цолынболзлыг та хоёрын хэн нь түрүүлж хангасан бэ. Тэр нь түрүүлж эрэмбэлэгдэхгүй юү

 

-Болзол түрүүлж хангасан тухай ойлголт энд байхгүй. Харин Сүхбат аварга л “Ерөнхийлөгчийн зарлигт Сүхбатыг 2004 онд, Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолынболзол хангаснаар тооцсугай гэсэн” гэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн зарлигт тийм өгүүлбэр ерөөсөө байхгүй. Төрийн тэргүүнийхээ, төрийнхөө зарлигийн үг, үсэг байтугай утгыг гуйвуулан тайлбарлах хүмүүжил, ухамсар надад байхгүй. Дуртай нь тайлбарладаг ч эд биш байх. Сэтгүүлчид та нар бид хоёрт дархан аварга цол олгосон тэр зарлигийг интернэтээс нөхөөд үзэх хэрэгтэй. Ерөөсөө тийм утга байтугай, тийм үг ч байхгүй. Ерөнхийлөгч “Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу Баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор энэ хоёр хүнд дархан аварга цол олгосугай” гэж зарлигдсан байгаа юм. Тэгэхээр бид хоёрт нэг өдөр ижил цол олгож байна аа л гэсэн үг. Энэ тохиолдолд түрүүний ярьснаар өмнөх амжилтаар нь эрэмбэлэх учиртай. Хоёулаа өөр жишээ авъя л даа. Нэг залуу бөх улсын наадамд анх удаа барилдаад шууд тав даваад начин болжээ. Тавын даваанд тэр хамгийн түрүүнд өрсөлдөгч бөхөө хаяж. Тэр залуу энэ жилийн хувьд хамгийн түрүүнд начин цолын болзол хангаж байгаа биз. Гэтэл түүнээс хойш хоёр минутийн дараа дахин нэг залуу тав давж начин болж. Гэхдээ тэр залуу өмнө нь хоёр удаа улсад дөрөв давсан байсан гэе. Тэгэхээр өмнө нь дөрөв давж үзээгүй, анх удаа барилдаад начин болсон залуу, өмнө нь хоёр удаа дөрөв давж байж начин болсон залуу хоёрын аль нь урдаа эрэмбэлэгдэх вэ. Хэнд ч ойлгомжтой, өмнө нь хоёр удаа дөрөв давж байсан нь эрэмбэлэгдэнэ. Энэ бол хамгийн шударга. Хууль, дүрэм нь ч тийм байгаа.

 

-Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбатад түрүүлж дархан аварга цол гардуулсан учраас түүнийг түрүүлж эрэмбэлэгдэнэ гэж зарим хүн хэлж байгаа.

 

-Тийм юм байхгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбатад 08, надад 09 тоот үнэмлэх олгосон нь үнэн. Энд хоёр зүйл бий. Нэгд, 08 ба 09 гэдэг бол эрэмбэ биш, ердөө л үнэмлэхийндугаар. Хоёрт, хууль дүрмээрээ Ерөнхийлөгч, түүний Тамгын газар бол бөхийн эрэмбэ тогтоох эрхтэй субъект биш. 2003 онд бөхийн дүрэмд өөрчлөлт орж амжилтаар эрэмбэлэх хууль гарсан. Тэр дагуу жишээ нь, зургаа давсан бөхчүүдэд Монгол Улсын харцага цол олгосон. 25 бөх өмнө нь харцага цолын болзол хангасан байсан. Тэдэнд Ерөнхийлөгч нэг өдөр зарлиг гаргаж ижил цолыг нь олгохдоо болзлыг хангасан цаг хугацаагаар нь биш, хэн нь илүү амжилттай байна түүгээр нь эрэмбэлж цол олгосон. Өөрөөр хэлбэл, харцага цолынхоо болзлыг хэн нь олон удаа хангасан, дараагийнхаа буюу доод давааг нь хэн олон давсан байна гэдгээр нь эрэмбэлсэн. Тэгэхэд Жавхлантөгс харцага гурван удаа зургаа давсан учраас харцага цолтны нэгдүгээрт эрэмбэлэгдэж нэг номерын үнэмлэх авсан. Хоёрт, хоёр удаа зургаа давсан учраас Өвгөнхүү гуай эрэмбэлэгдсэн. Тэгэхээр энд хэн хэдэн онд зургаа давсан нь биш, хэн нь тухайн цолныхоо болзлыг олон удаа хангасан, доод давааг нь олон давсан амжилтаар эрэмбэлсэн байдаг. Гарьд цолтнуудадч яг энэ зарчмаар буюу цол олгосон. Тэнд гарьд цолын болзлыг “төдөн онд хангасан гэдгээр тооцож гээгүй”, харин “амжилтыг нь харгалзан” гэж л зарлигдсан байгаа. Гарьд, харцага цолыг нэг өдөр олгосон энэ зарлиг дээр нэг ч бөх маргаан хийгээгүй. Гаргасан амжилт нь ард түмний өмнө ил, өөрөөс нь өмнө эрэмбэлэгдсэн бөхчүүдийнх илүү байхад маргах соёл, ухамсар ч манай бөхчүүдэд байхгүй.

 

-Та хоёрыг ч анхнаас нь яг ингээд эрэмбэлээд өгчихөж болоогүй юм уу?

 

-Ерөөсөө тэгэх л ёстой ш дээ. Гэхдээ харцага цолтнуудын эрэмбийг Ерөнхийлөгчийн тамгын газар тогтоогоогүй. Бөхийн холбоо тогтоож, тэр дарааллаар нь Ерөнхийлөгчийн тамгын газар үнэмлэхээ дугаарлаж өгсөн. Нэг өдөр нэг зарлигаар ижил цол авсан хоёр бөхийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой. Хэрвээ үнэмлэхийн дугаараар эрэмбэлбэл их хөгийн юм болно шүү дээ. Жишээ нь, энэ жил нэг залуу шууд тав даваад начин болчихлоо гэж бодъё. Гэтэл хойтон улсад өмнө нь гурван удаа дөрөв давж байсан нэг бөх начин боллоо. Хэн нь урдаа эрэмбэлэгдэх вэ. Жилийн өмнө начин цолын болзол хангаж, Ерөнхийлөгчөөс 08 тоот начны үнэмлэх авсан, ганцхан удаа тав давсан тэр залуу юу, эсвэл хэдийгээр хойтон нь 09 тоот начны үнэмлэх авсан ч гэсэн өмнө нь гурван удаа дөрөв давчихсан бөх түрүүлж ам авах уу гэдэг хэнд ч ойлгомжтой биз дээ. Сүхбатын хувьд надаас арай ах, тэгээд төрийн наадамд надаас өмнө түрүүлсэн учраас л Ерөнхийлөгч түүнд түрүүлж цол гардуулсан байх. Үүнийг би ойлгож хүндэтгэж байгаа.

 

-Гэтэл бас нэг заалт байна. Дархан аварга цолтныг эрэмбэлдэггүй гэх юм?

 

-Тэр бол дархан аварга цол авсны дараагаас амжилтаар нь эрэмбэлэхгүй гэж байгаа юм. Жишээ нь, монгол төрийн наадамд хоёр удаа түрүүлсэн Батсуурь гэж аварга байгаа. Бид хоёр хэчнээн дархан аварга болж, гурав, дөрөв түрүүлсэн байлаа ч би Батсуурь аваргын дээр гарахгүй гэсэн үг. Тэр хүн тэр үедээ дархан аварга болчихсон учраас дараа нь хэчнээн дархан аварга төрөөд түүний өмнө эрэмбэлэгдэхгүй. Баянмөнх аварга гэхэд улсад арав түрүүлсэн мөртлөө Мөнхбат аваргын дараа дархан аварга цол хүртсэн учраас Мөнхбат аваргын урд орохгүй л байгаа юм. Харин дархан аварга болох хүртэлх үеийн амжилтыг бол эрэмбэлнэ. Тэгж үзээд дархан аваргуудын дараа даян, далай аваргуудын хэн нь эрэмбэлэгдэх ёстойг 2009 онд Бөхийн холбооноос тогтоосон байдаг юм. Тэгэхэд Бат-Эрдэнэ аварга нэгд, би хоёрт, Сүхбат гуравт, дөрөвт Сумъяабазар аварга, тавд Балжинням аварга гэсэн эрэмбийг тогтоож байсан. Тэгэхээр хоёулаа адилхан даян аварга байхад би өмнө нь эрэмбэлэгдэж байснаа дархан аварга болохоор би Сүхбатын дараа эрэмбэлэгдэж болохгүй биз дээ.ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

 

 

Г.Отгонбаяр

Эх сурвалж: Itoim.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.131.225.147)

    2015-07-03

    Яг үнэн зүйл бичсэн бн. Чин Үнэн бол яалт ч үгүй энэ шүү дээ.

  • (202.55.191.130)

    2015-07-01

    Энэ асуудал бол нэг их мэдэж ядаад байх асуудал байхгүй шүү дээ. Зүүний магнайд А.Сүхбаи аварга гарах нь зөв юм. Ингээд хэлэхээр Г.Өсөхбаяр аврагыг дэмждэг хүмүүс үгүй гээд л ******гчих байх. Учрыг нь тайлбарлаъя л даа. Аливаа бөхийн амжилтыг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв. Гэхдээ энэ хоёр хүний маргалдаад байгаа цол нь өөрөө эрэмбэлж болдоггүй дархан аварга цол шүү дээ. Хэрэв энэ хоер аварга хоёуулаа далай аварга цолтой байж байгаад даян аварга цол зэрэг авсан бол Г.Өсөхбаяр аварга дээр нь эрэмбэлэгдэнэ. Мэдээж илүү олон жил барилдаж шөвгөрсөн учираас. Тэгвэл яагаад А.Сүхбат манлайлах ёстой гэсэн асуулт гарна биз? Энэ хоёр аваргад далай аварга гэсэн бөхийн цолыг хасалгүйгээр дархан аврага цол олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлна. Гэвч далай аварга гэсэн цолыг байхгүй болгосоноороо Энэ хоёр аварга шууд дархан аваргууд болсон. Тэгвэл А.Сүхбат аварга 2004 онд даян аварга болсон байдаг. Харин Г.Өсөхбаяр аварга 2008 онд болсон байдаг. Тэгэхээр түрүүж даян аварга цол авсан хүн дүрүүлж дархан аварга болсон байнаа гэсэн үг биш гэж үү. Г.Өсөхбаяр аваргын яриад байгаа шиг бусад цолтнуудын амжилтаар эрэмбэлэх асуудал байхгүй болохгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ хоёр хүний зүүнээ булаацалдаад байгаа цол нь өөрөө дархан аварга шүү дээ эрэмбэлж болдоггүй. Тэрнээс биш бусад даян аваргаас доош цолтнууд амжилтаараа эрмбэлэгдээд л явна ямар ч асуудал байхгүй. Хэрэв далай аварга цолыг хасалгүйгээр Дархан аварга цолыг олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлж А.Сүхбат аварга ямар нэгэн маргаан дэгдээхгүй байсан байх. Далай аварга цол анхнаасаа байхгүй байсан бол А.Сүхбат аварга 2004 оны амжилтаараа үнэлэгдээд 2007 оны ерөнхийлөгчийн заилгаар нэхэн шагнагдахдаа далай аварга биш дархан аварга болох байсан гэдгийг Г.Өсөхбаяр аварга мэдэж л байгаа шүү дээ. Үүнийг бусад бүх аваргууд нь мэдэж байна лээ ш дээ Д.Сумъяабазар С.Мөнхбат О.Балжинням гэх мэт аваргууд. ХЭРЭВ А.Сүхбат аваргын оронд Улсын гарьд Н.Ганбаатар байсан бол Н.Ганбаатар түрүүлж эрэмбэлэгдэх байсан гэдэгтэйй би лав 100 хувь санал нийлж байна. Энэ бүх талцсан маргаан бол яалт ч байхгүй бөхийн холбооны ялзарч ******дсан удирдлагууд болох Нямдорж Данзан т**********тэй тэнэгүүдээс болж байгаа юм.

  • ХҮН (122.201.31.187)

    2015-06-30

    ТЭНЭГ ӨСӨХБАЯРЫН АМЖИЛТ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ.СҮХБАТЫН ДОР НАСААРАА ЯВАХ АРЧААГҮЙ АМЬТАН ТИЙРЭЭД Ч ДИЙЛЭХГҮЙ ТАВ Ч ДАВЖ ЧАДАХГҮЙ АМЬСГАА

  • Orgilbold (112.72.13.90)

    2015-06-30

    Suhbattai adilhan barildaj sur gej tenegteh yum. Bieiin ontslogtoo taaruulj barildana biz dee. Tom bietei hun tegj hurdan shalamgai barildaj boloh yum uu.Ih sportod hamgiin hund jingiinhen , hamgiin hungin jingiinhen shig barildaan gargadag biluu.

  • Зочин (202.131.225.147)

    2015-06-30

    Нэгэн заяанд төрсөн сайхан хүүхдүүдээр Бөхийн холбооныхон мөн ханатлаа тоглож байнаа.Ёстой аймаар хүмүүс юмаа.Цолыг нь тухайн үед өгүүлэхгүй бүтэн10 гаруй жил болоод, цол авангуут нь хооронд нь элдвээр үзэлцүүлж байгааг.Сайхан 2 аваргыг бараг "амгүй" болсон үед юуны төлөө ингээд дайтуулж, 2 талын хар энергээр гайтуулна бэ?БХ-ыхон албан тушаал, эрх ямбын төлөө л энэ 2-ыг ашиглаж буй нь энэ.

  • Suxbat (27.123.214.121)

    2015-06-30

    Zodog tailsan boh butsaaj omsood barildaj l bdag. Umd bandaaj bish l bmaar yumaa

  • (27.123.214.118)

    2015-06-29

    Сүхбат пдаад Дархан аваргын ёс жудаг намба төрх гэж алгаа. Хаа явсан газраа салбаганаж хүний дургүй хүргэж явах юм

  • (27.123.214.118)

    2015-06-29

    Бадарчин явсан газар балагтай . Сүхбат явсан газар хэрүүлтэй гэж

  • Зочин (202.179.28.197)

    2015-06-29

    Сүхбаттай барьцаж байвал тэр хэмжээнд нь барилдж сур !!!!!!!!!!!!!

  • (202.179.28.197)

    2015-06-29

    Osoxbaayar barildaj chadaxgui baij boliooooooooo !Barits avch orgoj tavixas oor mexgui ydarsan box.Yaj SUXBATTAI en zeregtsex geed baigaaan!!!!!!!!!!

  • (122.201.22.50)

    2015-06-29

    зодоггүй тайлчихсан бөх юмаа унжуулаад хаана зогсох гээд байгаан больчоочээ олон ааштай эм Сүхбат минь

  • ganaa (150.129.142.212)

    2015-06-29

    Teneg Usukhbayar yu ***** bgaa yum be? Suhbat chamaas umnu darhan avarga bolzol hangasan shuu dee, chamtai 10 barildahad 9 yalna shuu muu tiirdeg mori mini.....

  • Tsogt (203.91.116.34)

    2015-06-29

    2 Аваргадаа амжилт хүсъе... Бидэнд хэн нь ч "ЗҮҮНИЙ" магнайд байсан ялгаагүй адилхан л ДАРХАН АВАРГАА ГЭЖ ХҮНДЭТГЭХ БОЛНОО...

  • a (202.21.112.34)

    2015-06-29

    usuhbayar avargiin tailbar oilgomjtoi baina shuu dee, bayar naadmiin huuli, buhiin durmiin daguu shiideh bailgui dee, arai uls turiin hureend hsiidehgui baih gej naidaya

  • zaya (103.23.51.3)

    2015-06-29

    undur avargadaa bayarlalaa svhbat gej hvn dopingnii zagalmailsan etseg shv de ene hvn odoo mongol bohoor tegeed daraa ni mongol toroor togloh sanaatai ene arai bvtehgvi baihaa