Тунис дахь Европын жуулчдыг эх оронд нь буцааж эхэллээ

 

Их Британи, Франц зэрэг Европын орнууд Тунист амарч байсан иргэдээ буцааж эхэлжээ. Энэ нь Тунист гарсан халдлагатай холбоотой. юм Өнгөрсөн баасан гаригт Тунисийн Сус хотын ойролцоох наран шарлагын газарт том шүхэр бүхий этгээд ирж, дотроос нь автомат буу гарган жуулчдыг буудсанаас 40 хүн амь насаа алдсан байна. Алан хядах ажиллагааны хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө хүлээжээ. Амь үрэгдсэн жуулчдын олонхи нь Британийн жуулчид аж. Үүний дараа Британийн томоохон тур оператор болох “Thomas Cook”, “Thomson” компани өөрийн эзэмшлийн10 нисэх онгоцыг Тунист илгээн жуулчдыг эх оронд нь буцааж эхэлжээ. Тунист халдлага гарах үед Британийн20 мянга орчим иргэн байсныг тус улсын аялал жуулчлал эрхлэгчдийн холбооноос мэдээлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)