АНУ-ын бүх мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүртгэхээр болов
- 2015-06-29
- Дэлхий
- 0
АНУ-ын Дээд шүүхээс тус улсын бүх нутагт дэвсгэрт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтоолыг өнгөрсөн баасан гаригт баталжээ. Уг шийдвэр АНУ-ын 50 мужийн14-т нь л хамааралтай. Учир нь бусад мужийн эрх баригчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг өмнө нь хүлээн зөвшөөрсөн юм. Харин ижил хүйстнүүдийн хувьд Дээд шүүхийн шийдвэр зарчмын асуудал байв. “Америк орон өөрөөрөө бахархах ёстой” хэмээн Ерөнхийлөгч Б.Обама энэ үйл явдлын тухай твиттер хуудастаа бичжээ.
Сэтгэгдэл (0)