Америкийн “Falcon 9” пуужин сүйрэв

 

Америкийн “Falcon-9” пуужин ачаа тээвэрлэх зориулт бүхий “Dragon” сансрын хөлгийг хөөргөх үед сүйрч дэлбэрчээ. “Drag-on” хөлгөөр олон улсын сансрын станцад (ОУСС) хоёр тонн орчим ачаа хүргэх ёстой байсныг Америкийн НАСА агентлагаас мэдээлсэн аж. “Dragon” хөлөгт ус, хүнс, хүчилтөрөгч, ирээдүйд АНУ-ын шинэ төрлийн сансрын хөлөг холбогдоход ашиглах зориулалттай хэрэгсэл, эрдэм шинжилгээний туршилт явуулах төхөөрөмж, задгай сансар гарахад өмсөх скафандр зэрэг нэн чухал эд зүйлс ачсан байжээ. Гэхдээ ОУСС-д ойрын үед шаардлагатай ус, хүнс, хүчилтөрөгчийн нөөц хангалттай тул санаа зовох зүйлгүй гэдгийг Оросын сансрын агентлагийн төлөөлөгч мэдээлсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын28-нд ОУСС руу хөөргөсөн Оросын“Прогресс-М-27М” хөлөг сүйрснээс мөн2.5 тонн ачаа хүргэж чадаагүй юм. Уг ослын дараа тойрог замд ажиллаж буй сансрын олон улсын багийнханд ус, хүнс болон бусад нөөцөө хэмнэхийг зөвлөсөн аж. “Dragon” хөлөг болон“Falcon-9” пуужинг Элон Маск тэргүүтэй хувийн хөрөнгө оруулалт бүхий Америкийн “SpaceX” компани бүтээсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)