Нагоя башёгийн чансааг зарлалаа

 

Японы мэргэжлийн сүмогийн холбооноос Нагоя башёгийн чансааг зарлажээ. Өнгөрсөн тэмцээнд түрүүлж, озэки болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолтнууд дотроо хамгийн бага чансаатай бичигдсэн байна. Бөхчүүдийг их аварга Хакухо манлайлжээ. Ичиножёо А.Ичинноров сэкивакэ цолоо хадгалж, Кёкеүтэнхо маэгаширагийн Б-11 рүү дэвшсэн байна. Макүүчи зиндаанд жюүрёогоос Токинтэнкү, Хидэноуми, Чиётайрюү, Кагамио, Сэйро, Сатояма гэсэн зургаан бөх дэвшиж, зөрөөд Чиётори, Сококурай, Жокорюү, Фужиазума, Чиёмару, Араваши нарын зургаан бөх буусан нь ойрд гараагүй үйл явдал болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)