Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад Монголд болно

 

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг манай улсад зохион байгуулахаар болжээ.Тэмцээний бэлтгэл ажлыг зохион байгуулж, үр дүнгээ танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгасан байна. Тэмцээн ирэх сарын 19-29-нд болох ба 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирч байгаа нь олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлсэн байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар эдгээр тэмцээнээс таван алт, есөн мөнгө, долоон хүрэл медалийг манай өсвөрийн шатарчид хүртээд байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)