Халаасан дарсны ид шид

 

Халааж амталсан дарсыг Англид өвлийн улиралд мөн зул сарын баярын өдрүүдэд хамгийн түгээмэл хэрэглэдэг. Зарим тохиолдолд шар айргийг ч мөн амталж болно. Өвлийн хүйтэн өдрүүдэд та ч мөн үүнийг хийгээд үзээрэй.

 

 Орц: 4-6 хүн

1 шил  (750 мл) улаан вино (Cabernet Sauvignon, Zinfandel, Merlot)
1 ш хальсалсан жүрж (хальсыг нь буцалгах үед хэрэглэх учир хадгална)
1/4 аяга лекор (хэрэглэхгүй байсан ч болно)
8-10 ш хадаасан халуун амтлагч (clove)
1/3 аяга зөрийн бал эсвэл элсэн чихэр
3 ш синамоны холтос
1 жижиг халбага шинэ цагаан гаа эсвэл 2 халбага нунтаг цагаан гаа

 

Хийх арга:

Бүх орцыг том саванд нийлүүлж хийгээд халаана. Бага гал дээр халааж байгаад дунд зэрэг болтол галыг нэмж 20-25 минут байлгах ба харин буцалгаж болохгүй. Элсэн чихэр эсвэл зөгийн балыг сайтар уусгахын тулд үе үе хутгаж өгнө. Бүх орц үнэртэж эхлэхэд амлтагчдыг аваад сэнжтэй аяганд виног хийнэ. Хэрэв чихэрлэг амт бага байвал зөгийн бал эсвэл чихэр нэмж болно.

 

 Анхаарах зүйл: 

Амтлагчдын хувьд задь, синамон, хадаасан халуун амтлагч, цагаан гаа зэргийг хэрэглэж болно

Хэт исгэлэн эсвэл муудсан дарс, хуурай дарс хэрэглэхгүй байвал зүгээр.

Зузаан ултай хоолны саванд хаалахад илүү тохиромжтой

Өөрийн хүслээр мөн алим болон жүрж, лийр зэрэг жимсийг хамт хийж болно

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Үнэн.мн (203.91.118.180)

    2017-09-15

    Ид шид нь тэгээд юу вэ? Ойлгосонгүй дээ