Украинд шатдаг хийн үнийн хөнгөлөлт үзүүлнэ

 

Оросын Засгийн газрын тэргүүн Д.Медведев Украинд гуравдугаар улиралд шатдаг хий нийлүүлэхэд ногдуулах гаалийн татварын хэмжээг тодорхойлсон тогтоол баталжээ. Тогтоолд зааснаар Украинд нийлүүлэх 1000 шоо метр хийн үнийг 40 ам.доллараар бууруулж, 247.18-аар тогтоосон байна. Гэхдээ газрын тосны үнийг өөрчилсөнтэй холбоотойгоор шинэ үнэ хоёрдугаар улиралд 100 ам.доллараар хөнгөлж байсан үетэй ойролцоо төвшинд тогтсон юм. Украины “Нафтогаз” компани өнгөрсөн сарын 29-ний өдөр “Газпром” компанид хандан үнийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавьсны үндсэн дээр Оросын тал дээрх шийдвэрээ гаргажээ. Мөн Украины тал хэрэглэх хийн төлбөрийг урьдчилж төлөх нөхцөл хэвээр үлдэх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)