В.Путин, С.Берлускони нар Алтайд уулзжээ

 

В.Путин, С.Берлускони нар Алтайд уулзсан тухай мэдээллийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков баталжээ. “С.Берлускони хувийн ажлаар ирж тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Газпром нефть” компанийн байранд хамтдаа байрласан” хэмээн Д.Песков өгүүлсэн байна. Оросын Ерөнхийлөгч Горно-Алтайск хотноо өнгөрсөн сарын 26-нд очиж, хоёр өдрийн дараа буцсжээ. В.Путинийг Алтай мужид байгаа тухай мэдээлэл өнгөрсөн сарын 23-нд гарсан бол С.Берлускони Орост очиж түүнтэй уулзах гэж буйгаа 25-ны өдөр“фэйсбүүк” хуудастаа бичсэн аж. Мөн Италийн Ерөнхий сайд асан В.Путинтэй уулзаж, Европ, АНУ-тай харилцаагаа сайжруулахад нь туслах зорилготойгоо өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)