Египетийн ерөнхий прокурорыг хөнөөжээ

 

Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат халдлагын улмаас амь насаа алдсаныг тус улсынMENA агентлагаас мэдээлжээ. Прокурорын машин Цэргийн академийн өмнө явж байхад бөмбөг дэлбэрч, хүнд шархдсанаас тэрбээр эмнэлэгт нас барсан байна. Халдлагын хариуцлагыг “Гизын ардын эсэргүүцэх хүчин” нэртэй байгууллага өөртөө авсан аж. Энэ байгууллагын гишүүд“Исламын ахан дүүс” хөдөлгөөний гишүүдэд цаазаар авах ял оноож буйг эсэргүүцдэг. Египетэд  2013 онд цэргийн эргэлт гарч, шинэ эрх баригчид “Исламын ахан дүүс” хөдөлгөөнийг хууль бус хэмээн хориглосон байна. Үүний дараа Ерөнхийлөгч асан М.Морси болон тус хөдөлгөөнийг дэмжигч хэдэн зуун хүнд цаазаар авах ял оноосон билээ. Хишам Баракат агсан ерөнхий прокурорын албыг 2013 оноос хойш хашиж, Ерөнхийлөгч асан М.Мурси, Х.Мубарак нарыг дэмжигчдийн эсрэг шүүх ажиллагаанд олон удаа оролцсон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)