АНУ, Хятад улс Грекийг еврогийн бүсэд үлдээхийн төлөө гэдгээ илэрхийлжээ
- 2015-07-01
- Дэлхий
- 0
Хятад улс Грекийг еврогийн бүсэд хэвээр үлдэнэ гэдэгт найдаж байгааг тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян даваа гаригт мэдэгджээ. “Бид Грекийг еврогийн бүсэд үлдэж, тус улс Европын холбооны хамт энэ хямралыг даваасай гэж хүсч байна” хэмээн Ли Кэцян мэдэгджээ. Тэрбээр Брюссель хотноо Европын холбоо, Хятадын дээд хэмжээний уулзалтын дараа энэ тухай мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест“Талууд яриа хэлэлцээрийг бүтээлчээр үргэлжлүүлэх нь чухал” хэмээн мөн мэдэгдэж, Грекийг еврогийн бүсийн хүрээнд эдийн засгийн өсөлтөө сэргээхийн төлөө ажиллахыг хүсч байгаагаас гадна тэднийг үр дүнд хүрэхийн төлөө ажиллахыг хүсч буйг өгүүлсэн аж.
Сэтгэгдэл (0)