Чөлөөтийхөн гурван аваргатай иржээ

Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 10 зодогложээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, 74 кг-д “Арслан” клубийн тамирчин, Д.Гомбодорж, 86 кг-д “Аврагч” спорт клубийн тамирчин, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль хүртжээ. Мөн ”Гацуурт-Олимп” клубийн тамирчин С.Батболд мөнгө, “Харгант- Цамхаг” клубийн тамирчин, Б.Нямдорж, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин П.Өнөрбат нар хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлөжээ.

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)