Либерид Эболагийн халдвар дахин гарчээ

Эболагийн өвчлөлөөс ангижирснаа зарласан Баруун Африкийн Либерид вирусын халдвараар нэг хүн нас барж, нэг хүн өвчилжээ. Хоёр дахь удаагийн халдвар тархалтын эхний хохирогч нь 17 настай эрэгтэй байсан аж.

Халдварын шинэ тархалт Либерийн олон улсын нисэх буудалтай ойролцоо орших Недовейн тосгонд гарчээ. Одоогоор тус бүс нутагт хөл хорио тогтоон ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, оршин суугчдаас шинжилгээ авч байгаа аж.

Эболагаар өвдсөн эрэгтэй нь эхний хохирогчтой хамт амьдардаггүй аж. Одоогоор түүнийг тусгаарлан эмчилж байна.

Либерийн хөрш Гвиней, Сьерра-Леоне улсад Эбола вирусын халдварын өвчлөл одоо хэр дарагдаагүй байгаа юм. Эбола вирус нь хүний биеийн бүх шингэнээр дамжин халдварладаг аж. Баруун Африкийн олон оронд гарсан Эбола вирусын өвчлөлөөр 2013 оны арванхоёрдугаар сараас хойш 11 мянга гаруй хүн амь үрэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)