Индонезид агаарын тээврийн ослоор 140 гаруй хүн амь үрэгджээ
- 2015-07-02
- Дэлхий
- 0
Индонезийн цэргийн тээврийн Hercules C-130B онгоц осолдсоны улмаас амь үрэгдсэн 141 хүний цогцсыг олжээ. Тэдгээрийн хэд нь агаарын тээврийн зорчигч, хэд нь нисэх багийн гишүүн байсан нь тодорхойгүй бөгөөд таниулах ажиллагаа явагдаж байна. Одоогоор таван хүний цогцсыг л таниад байгаа аж. Өнгөрсөн сарын 30-нд Бунгуран арал дахь цэргийн баазаас хөөрсөн уг онгоц хөөрснөөсөө хоёр минутын дараа буюу тав орчим км нисээд Медан хотод унасан юм. Онгоцонд цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүл явж байжээ. Индонезийн агаарын нисэх хүчний удирдах газрын дарга Агус Суприатнын хэлснээр, 1964 онд үйлдвэрлэгдсэн уг онгоц техникийн шалтгааны улмаас унасан аж.
Сэтгэгдэл (0)