Грекийн хямралын улмаас тэрбумтнууд 70 тэрбумын алдагдал хүлээжээ

Грекийн өрийн хямралаас шалтгаалан дэлхий дахинаа хөрөнгийн зах зээл буурсны улмаас дэлхийн хамгийн баян400 хүн нэг өдрийн дотор, тодруулбал өнгөрсөн сарын 29-ний өдөр 70 тэрбум ам.доллар алдсан тухай Блумберг мэдээлэв. Тэрбумтнуудын хөрөнгө дунджаар1,5 хувиар буурсан бөгөөд хүн тус бүр ойролцоогоор 175 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Харин Европын хамгийн баян, хувийн хөрөнгөөрөө дэлхийн хоёр дахь баян хүн гэгддэг, 69,2 тэрбум долларын хөрөнгийн эзэн Испанийн тэрбумтан Амансио Ортега хамгийн их буюу 2,2 тэрбум ам.доллар алдсан байна. АНУ-ын хөрөнгө оруулагч Уоррен Баффет 1.6 тэрбум, дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс 1.4 тэрбум ам.доллар алдсан гээд тооцоход олон хүнд хохирол авчирсан аж. Тэгвэл дэлхийн хамгийн баян 400 хүний 59-д жагсдаг Африкийн хамгийн баян хүн гэгддэг Нигерийн бизнесмен Алико Данготе 180 сая ам.долларын ашигтай ажиллан хөрөнгөө 15.3 тэрбум ам.доллар болгон өсгөж чаджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)