Украин улс Оросын хийг худалдаж авахаа зогсоолоо

Украиныг ирэх 3-6 сарын хугацаанд байгалийн хийгээр хангах хэлэлцээ амжилтгүй болсны дараа Киев Оросын байгалийн хийн худалдан авалтаа түр зогсоолоо. Энэ талаар Украины төрийн өмчит эрчим хүчний“Нафтогаз” компани мэдээлэхдээ, “Өмнөх хэлэлцээрийн хугацаа өнгөрсөн сарын 30-нд дуусгавар болсны дээр Вена хотод хийсэн гурван талт хэлэлцээгээр “Газпром”-той дараагийн тохиролцоонд хүрч чадаагүй тул Оросын хийг худалдан авахаа зогсоох шийдвэр гаргалаа” хэдийгээр Украин улс Оросоос байгалийн худалдаж авахаа түр зогсоосон ч Европын хэрэглэгчдэд газар нутгаараа үргэлжлүүлэн дамжуулах болно гэжээ. Ингэснээр Украин улс жил хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа хийн худалдан авалтаа зогсоож байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Киевийн энэхүү шийдвэрт харамсч буйгаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард өмнөх Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэгдэн унасны дараа Москва байгалийн хийн үнээ өсгөсөн нь тохиролцоонд хүрч чадахгүй байх нэг гол шалтгаан болоод байгаа бөгөөд Европын холбооны зуучлалаар талууд хэд хэдэн удаагийн богино хугацааны хэлэлцээр хийж ирсэн юм. Жилийн 50 тэрбум шоо метр хийн хэрэглээтэй Украин улс 20 тэрбумыг нь өөрсдөө үйлдвэрлээд, үлдсэнийг нь импортолдог байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (150.129.140.30)

    2015-07-02

    АНУ газаар хангана гэсэн биз дээ. "Уулын бугыг хараад унасан бугаа тавьж туух" гэж үг байдаг. Бандерууд удахгүй шалдаа бууна даа.