Хойд Калифорнид дахин нэг хүн аварга загасны халдлагад өртөв

 

Хойд Калифорнийн эрэгт дахин нэг аварга загас хүн рүү халдаж, 68 настай эрэгтэй ноцтой гэмтсэн байна. Энэ нь тус эрэгт гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд болсон долоо дахь халдлага юм байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч эрэгтэй ердөө бүсэлхийгээр татсан усанд хүүгийнхээ хамт сэлж байсан бөгөөд ойролцоогоор 2.1 метрийн урттай аварга загас халдсан аж. Халдлагад өртөгч хавирганы хэсэг, хоёр хөл, хоёр гар, ташаандаа хазуулсан байна. Шинжээчдийн ярьж буйгаар энэ жил АНУ-д аварга загасны халдлага олон жилийн дунджаас өндөр байгаа аж. Он гарсаар нийт 23 удаагийн халдлага болсноос нэг хохирогч амиа алджээ. Жилд дунджаар30-40 халдлага бүртгэгддэг юм байна.

 

Б.НАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)