Бүх нийтийн санал асуулга дуустал Грекийн асуудлыг хэлэлцэхгүй

Евро бүсийн Сангийн сайд нар Афинд ирэх ням гаригт болох бүх нийтийн санал асуулгын дүн гарах хүртэл Грекийн өрийн асуудлаар хэлэлцэхгүй хэмээн мэдэгджээ. Энэхүү санал асуулгаар грекчүүд тусламжийн хөтөлбөрийн хариуд олон улсын зээлдэгчдийн зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж авах эсэхээ шийдэх юм. Евро бүсийн Сангийн сайд нарын шийдвэрийг Грекийн Сангийн сайд Янис Варуфакис“шахалт” хэмээн шүүмжлээд, санал асуулгын дараа талууд тохиролцоонд хүрч, банкуудад тавьсан хязгаарлалтыг сулруулна хэмээн ард түмэндээ амласан байна. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг цаашид хасахгүй байх хатуу байр суурьтай байсан Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас эцэст нь зээлдэгчдийн шаардлагын ихэнхийг хүлээж авахаа мэдэгджээ. Гэхдээ хариуд нь хоёр жилийн хугацаатай, 29.1 тэрбум еврогийн тусламжийн гурав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим нэг нөхцөлийг тавьсан байна. Харин хэлэлцээрийн ширээн дээр Грекийн талд илүү хөзөр авах зорилгоор бүх нийтийн санал асуулгын үеэр зээлдэгчдийн шаардлагад“үгүй” гэсэн хариулт сонгохыг ард түмэндээ дахин уриалжээ. Тэрбээр телевизээр ярилцлага өгөх үеэрээ“Европод хар өдрүүд тохиож байна. Тэд биднийг шахалтад оруулах зорилгоор банкуудынхаа хаалгыг барихад ч хүргэлээ. Бүх нийтийн санал асуулгад“тийм” гэсэн хариулт сонгох нь бидэнд, Европод бүхэлд ч сайн зүйл дагуулахгүй” гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Уулын савдаг (202.131.228.20)

    2015-07-03

    Грекүүд ажил хийхгүй, гадаадын аялагч нар шиг наранд шараад, Европийн холбооноос маш их зээл удаа дараа аваад амьдраад байна гэж зүүдлээгүй биздээ. Авсан зээлээ эхнээс нь төлж эхлэх хэрэгтэй гэдгийг наад ерөнхий сайд чинь одоо хүртэл ойлгоогүй явсанд их харамсаж байна. Хүн яахаараа ийм мунхаг төрдөг байнаа.