Камерун улс“Боко Харам”-ын гэгдэх хүүхдүүдийг суллаж эхлэв

 

Камерун улс өнгөрсөн арванхоёрдугаар сард Нигерийн зүүн хойд бүстэй залгаа хилийн ойролцоохь сургалтын зуслангуудыг татан буулгах үеэр баривчилсан 84 хүүхдийг суллаж эхэлсэн талаараа мэдээлжээ. Тус улсын эрх баригчид тэдгээр зуслангуудыг лалын босогчдын Боко Харам бүлэглэлийн тусгай сургалтын газар хэмээн үзэж, хүүхдүүдийг хагас жил гаруй хугацаанд хорьсон байна. Харин хүний эрхийн байгууллагуудын шахалт шаардлагын үр дүнд тэднийг суллаж эхэлжээ. Олон улсын хүний эрхийн “Эмнэсти Интернэшнл” байгууллагын мэдээлснээр, тэдний дунд таван настай хүүхдүүд ч байсан байна. Камеруны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, одоогоор 41 хүүхэд хэдийнэ гэртээ хариад байгаа аж. Харин 40 гаруй сургагчийг суллах эсэх шийдвэрээ гаргаагүй байгаа юм байна. Боко Харам нь 2009 оноос хойш бүс нутагтаа Исламын улс байгуулахаар Нигерид үймээн самуун дэгдээгээд эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Камеруны хил дамнан халдлага үйлдэх болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)