Олон улсын Жудо Бөхийн Холбооны ”ЧИНГИС ХААН” ГРАНПРИ УЛААНБААТАР тэмцээнийг нээж үг хэллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй олон улсын Жудо Бөхийн Холбооны "Чингис хаан" ГранПри Улаанбаатар тэмцээнийг нээж нээлтийн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ

 

“Эрхэм хундэт багш, дасгалжуулагч, тамирчид, шүүгч, төлөөлөгчид өө! Нарлаг Монгол оронд минь тавтай морилно уу.

 

Хүн төрөлхтөн даяаршлын эрин зуунруу шилжлээ. Спорт бол даяаршилд хамгийн түрүүнд шилжиж буй салбар юм. Биеийн тамир, спорт нь хүн төрөлхтөнд хувь хүний хөгжил төлөвшлийг бий болгоход төдийгүй дэлхийн улс түмнүүд найрамдлаар нөхөрлөх, энх тайвныг бэхжүүлэх, бие биенээ ойлгох, шударга өрсөлдөөнийг дэлгэрүүлэх зэрэг асар их ач холбогдол, хэмжээлшгүй тусыг хургэж ирсэн. Монголын тамирчид Олимп, дэлхийн хэмжээнд үзүүлж буй амжилтаараа бахархан омогшиж явдаг юм.

 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 гаруй орны З00 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд тэмцээнийг дэлхийн 180 оронд шууд дамжуулан үзүүлж байгааг дуулгахадтаатай байна. Эзэн Чингис Хаанаар овоглосон "ЧИНГИС ХААН” ГРАНПРИ УЛААНБААТАР тэмцээн нь "Рио-2016" зуны ХХХI Олимпийн их наадмын эрхийн оноо олгох чухал ач холбогдолтой.

 

Тиймээс жудо бөхийн гайхамшгийг эх орондоо үзэх ховор завшааныг монголын спорт сонирхогчдод олгосон Олон улсын Жудо Бөхийн Холбоо, тус тэмцээнийг дэлхийн жишигээр зохион байгуулах нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн Монголын Жудо Бөхийн Холбооны нийт хамт олонд талархал илэрхийлэн баяр хүргэе.

 

Ингээд жудо бөхийн "ЧИНГИС ХААН” ГРАНПРИ УЛААНБААТАР тэмцээн албан ёсоор нээснийг мэдэгдэхэд таатай байна.

 

Энэхүү тэмцээнд оролцогч нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд сайн сайхныг ерөөж, тэмцээний зохионбайгуулалтад амжилт хүсье” гэлээ.

 

Улаанбаатар хотноо гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй  "ЧИНГИС ХААН” ГРАНПРИ УЛААНБААТАР тэмцээн Буянт ухаа дахь спортын ордонд 7 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)